“Эрдэнэт” үйлдвэр туршилтаар шахмал түлш хийж эхэллээ

Twitter Print
2019 оны 10-р сар 15-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

"Эрдэнэт" үйлдвэр нийгмийн хариуцлагатай жишиг уурхайн хувьд олон нийтэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. 

Энэ удаа агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй, утаагүй, шахмал түлш хийх үйл ажиллагааг туршилтаар эхлүүллээ. "Эрдэнэт" үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсэг дээр жижиг хэмжээний технологи суурилуулан ОХУ-ын PMI sysmems компанийн гурван инженерийг авч ирж туршилтаар шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Химийн ямар нэгэн бодис ороогүй модны навч, үртэс, хамгийн хямд түүхий нүүрсийг баяжуулан шахмал түлш хийн туршиж байна. Бүх төрлийн зууханд хэрэглэж болох тал дээр анхааран хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх тал дээр туршилт хийгдэж байна. Туршилт эхлээд гурав хонож байна. 11-р сарын нэгэн гэхэд туршилтын хугацаа дуусаж лабораторын шинжилгээ хийлгэн хүлээн зөвшөөрөгдвөл аймгийн айл өрхүүдэд, төрөл бүрийн зуухтай айлуудад туршиж, нэвтрүүлэх юм.

Нийслэлийн Мэдээ-н зураг.

Дашрамд дуулгахад энэ шахмал түлшийг Оросын холбооны улсын анчид, хүчний байгууллагынхан битүү газарт, майханд хэрэглэдэг юм байна. Орхон аймгийн хэмжээнд 13190 орчим айл гал түлдэг гэсэн судалгаа байна. Энэ туршилт амжилттай болсон тохиолдолд хямд үнээр, утаагүй, байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй энэхүү шахмал түлшийг нэвтрүүлэн энэ технологийг нутагшуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.