
Оросууд вакцины хуурамч гэрчилгээ худалдан авах нь нэмэгджээ. ОХУ-ын дйилэнх мужуудад үйлчилгээний салбарын ажилчдыг коронавирусын эсрэг вакцинд зайлшгүй хамрагдахыг шаардаж эхлээд байна.
Үүнтэй холбоотойгоор иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн хуурамч гэрчилгээ худалдан авах нь олширчээ. Энэ сарын 16-наас Москва хотын дарга Сергей Собянин эрүүл мэндийн болон үйлчилгээний салбарын ажилчид коронавирусын эсрэг вакцинд заавал хамрагдсан байх шаардлага тавьсантай холбоотойгоор цахим орчинд вакцины хуурамч гэрчилгээ борлуулагчдын болон хуурамч гэрчилгээ худалдан авах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгджээ.
Оросын эрх баригчид дотоодын Спутник-Ви коронавирусын эсрэг вакцин нь клиникийн 3 шатны туршилтыг амжилттай давж, коронавирусын халдварын хүнд хэлбэрээс 91.6 хувь хамгаална гэсэн үр дүн үзүүлсэн болохыг онцолж байгаа ба бол тус вакциныг бүтээсэн эрдэмтэд Спутник-Ви нь Москва, Санкт Петербург зэрэг хотуудад тархаад буй коронавирусын дельта хувилбараас хамгаална хэмээн мэдэгдээд байна.
Дотоодын судалгаа шинжилгээнд эргэлзэж байвал Аргентинд Спутник-Ви вакцины эхний тун коронавирусын халдварын хүндрэлээс 78.6 хувь хамгаалж байгаа нь тогтоогдсон гэдгийг Оросын эрх баригчид онцолж, иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Гэтэл оросуудын дийлэнх нь дотоодын үйлдвэрийн коронавирусын эсрэг вакцинд эргэлзсэн хэвээр байна. Тус улсын эрүүл мэндийн салбарын ажилчдын ⅓ нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Тэдгээрийн тодорхой хувь нь танил талаа ашиглан коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн худал мэдээлэл нэгдсэн санд бүртгүүлж байгаа бол төрийн алба болон эрүүд мэндийн салбарт танил талгүй иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн хуурамч гэрчилгээг цахим орчноос худалдан авч байна.
Вакцины гэрчилгээ худалдан авах гэсэн хайлт оросын цахим орчинд өнгөрсөн 3-р сараас хойш нэмэгдэж эхэлсэн ба Сергей Собянин үйлчилгээний ажилтнуудыг вакцинд хамрагдахыг шаардана гэж мэдэгдсэнээс хойш хуурамч гэрчилгээний эрэлт огцом нэмэгджээ.
Оросын цахим орчинд вакцины хуурамч гэрчилгээний үнэ 2800-15 000 рублийн хооронд хэлбэлзэж байгаа ба төрийн нэгдсэн системд вакцин хийлгэсэн гэж бүртгүүлэх нь илүү үнэтэй, харин вакцин хийлгэсэн гэсэн цаасан гэрчилгээ нь илүү хямд бөгөөд худалдан авагч нь гэрчилгээгээ тухайн өдөртөө хүргүүлэн авах боломжтой аж.
Оросын эрх баригчид сүүлийн хэдэн долоо хоногуудад коронавирусын цар тахлыг дарж авах цорын ганц арга зам нь вакцинд хамрагдах явдал хэмээн удаа дараа мэдэгдэж, хүн амынхаа багадаа 60 хувийг нь түргэн хугацаанд вакцинд хамруулах шаардлагатай байгааг онцолсон юм. Ингэснээр вирус мутацид орохоос сэргийлж чадна гэж үзэж байгаа аж.
ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 130 мянга гаруй хүн нас бараад байна.
Өчигдрийн байдлаар Орос улсад хоногт 548 хүн нас барсан нь 2-р сарын 11-нээс хойш хамгийн өндөр тоо байжээ. Нас баралт 21,3 хувь болсон гэж албаны хүн мэдээлжээ.
Москва хотод хоёр өдөр дараалан нас баралт ихсэж хоногт 88 хүн /урд өдөр нь 86/ нас баржээ. СанктПетербург ч мөн ялгаагүй хоногт 93 хүн нас барсан нь өндөр тоо байлаа.
Халдвар авч байгаа иргэдийн тоо ч огцом өссөн байна. Оросын хотуудад хөл хорио чангалж, вакцинжуулалтыг эрчимжүүлэх ажил хийгдэж байна.
Үйлчилгээний газруудад зөвхөн вакцин хийлгэсэн, эсвэл өвдөөд эдгэсэн хүмүүст үйлчлэх журам гарчээ. Өнөөдрөөс Буриадад хатуу хөл хорьж байгаа юм байна. Энд халдвар хүчтэй тархаж хоногт 255 шинэ тохиолдол илэрч байна. Тиймээс 6-р сарын 27-ноос 7-р сарын 11 хүртэл бүх албан газрууд тэг зогсолт хийхээр болжээ.
Вакцинд итгэл үнэмшил муу байгаагаас вакцинжуулалт муу байгаа нь халдвар өсөхөд нөлөөлж байна гэж хотын дарга Сергей Собянин хэлсэн ба хүн амын 60 хувьд вакцин хийж сүргийн дархлаа тогтоогоогүй цагт нэг хөл хорионоос нөгөө рүү үргэлжилсээр байх болно Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Алексей Немерюд хэлжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/russian
Орчуулсан:
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.