Нүүрний булчин өргөх дасгал

Twitter Print
2018 оны 10-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

1. Зүүн гарын ядам хурууны өндөгөөр баруун нүднийхээ төгсгөлийг налуу дээш 45 градуст зөөлөн өргөнө. Дунд хуруугаараа нүдний төгсгөлийн жаахан доод хэсгийг сонгон өргөнө. Аль хэсгийг өргөх нь хүн бүрийн нүүрэнд харилцан адилгүй байх болно. Та толинд харж байгаад өргөхөд эмгэн унжилтын үрчлээ тань хамгийн бүдгэрч байгаа хэсэг нь таны өргөвөл зохих газар гэсэн үг юм.

2. Нүдээ өргөсөн позоо барингаа нөгөө гараа 45 градусын налуутайгаар өргөнө. Гарын алгаа атгасан байна. Ингэхдээ толгойгоо хажуу тийш нь нүдээ өргөж буй гарынхаа хүчээр зөөлөн унаган хүзүүнийхээ булчинг суллан өгнө.

3. Амьсгалаа авч гаргангаа атгасан гарын хуруунуудаа нэг нэгээр нь дарааллын дагуу дэлгэнэ. Эрхийн хуруу, долоовор хуруу, чигчий хуруу гэсэн дараалаар дэлгэн барина. Энэхүү байрлал нь таны нүүрнээс гарын үзүүр хүртэлх бүх булчинг хамгийн сайн сунгаж өгдөг байрлал тул нүүрний булчингаа өргөхөд ихээхэн ач холбогдолтой дасгал юм.

4. Толгойгоо унагасан тал руугаа ХААА гэж чанга дуу гаргаж, хэлээ байдгаар нь сунган гаргана. Амьсгал авахдаа хэлээ буцааж хийн амьсгал гаргахдаа хэлээ гаргана. Энэхүү үйлдлийг 3 удаа давтан хийх бөгөөд эсрэг талдаа мөн адил хийнэ.

Энэхүү дасгалыг нүүрний булчин суларсан, уруулын 2 хажуу талд үрчлээтэй (эмгэн унжилттай), нүдний ойр орчимд үрчлээтэй, нүүрний 2 тал өөр, далий муруй нүүртэй, нэг тал нь нөгөө талаасаа илүү унжилттай хүмүүс хийхэд маш сайн үр нөлөөтэй.

Г.Ганчимэг

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • жиймий

      (112.72.13.142) 2015-02-15 10:03
      • 0
      • 0

      юу вэ яамар байлаа юм бээ,

      Хариулах

    • Мишээл

      (112.72.13.222) 2015-02-15 00:32
      • 0
      • 0

      гоё юм аа заза бүгдийг энэ хийн ээ долоо хоног өнгөрлөө Үнэхээр тийм байна аа баярлаа зааж өгсөд өөрьг бичээрэй

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.23) 2014-07-01 09:05
      • 0
      • 0

      Хийж vзлээ. Vнэхээр тийм байна аа. Гое дасгал байна. Амархан ч юм байна.

      Хариулах