Ямааны сүү яагаад эмчилгээний чухал ач холбогдолтой байдаг вэ

Twitter Print
2021 оны 07-р сар 04-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

ЯМААНЫ СҮҮ

Ямааны сүү найрлагын хувьд үнээний сүүтэй төстэй боловч ханаагүй өөхний хүчил ихтэйгээс гадна тослог чанартай аж. Тослог ихтэй сүүний илчлэг өндөр байдаг болохоороо бие махбодийн өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

Ямааны сүү нь холестерины солилцоонд эерэг нөлөө үзүүлж улмаар судасны хатуурлаас сэргийлдэг байна.

Мөн цөсний найрлагыг шингэрүүлж урсгалыг нь сайжруулна. Элэгний өвчний үед цөс сайн ялгарч байвал элэг хоргүйжиж байна гэсэн үг.

Ямааны сүүний тосон дусал жижиг учраас шингэц сайтай ажээ.

Үүнээс гадна ямааны сүүнд кальц, магни, төмөр, марганц, зэс агуулагддаг учраас элэг хатуурах өвчний үед хүний биед дутагддаг бичил элементүүдийг нөхөх ашигтай байна.

Ямааны сүүнд үхрийн сүүг бодвол витамин А 2 дахин, каротин 3 дахин, аскорбины хүчил хагас хувь илүү, никотины хүчил 3 дахин их агуулагддаг байна.

Эдгээр витаминууд нь элэг хатуурах өвчний үед бие махбодид үгүйлэгддэг учраас ямааны сүү нь эмчилгээний өндөр ач холбогдолтой аж.

Ямааны сүүнд сахар, нүүрс ус бага учир гэдэс дүүрдэг хүмүүст илүү зохимжтой бөгөөд монголчууд эрт дээр үеэс элэг хатуурах өвчний үед цагаан ямааны сүүг эмийн журмаар уудаг байсан нь ийм учиртай.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.