Колумбын шинэ од “Реал”-д ирнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 07:46 цагт
Мэдээний зураг,

Бразил улсад зохиогдож буй дэлхийн аваргын тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг 23 настай залуу тэргүүлж байна. Колумбын шинэ од Ж.Родригес өдгөө Францын “Монако”-д данстай байгаа. Харин дэлхийн аваргын дараа томоохон багийн гишүүн болох нь тодорхой болжээ. Испанийн “Реал”, “Барса”, Английн “Челси”, “Ман.Юнайтед”, Германы “Бавари Мюнхен” зэрэг Европын “хаад” болсон клубууд аль хэдийн саналаа илэрхийлсэн аж. Харин Ж.Родригес өөрөө Эзэн хааны багт тоглох хүсэлтэй байгаагаа хэлжээ.

“Барса” түүнд 60 сая евро санал болгосон ч “Реал”-д түүнээс бага мөнгөөр очиж болох юм гэсэн аж. Тэрээр сэтгүүлч нарт ярихдаа “Эзэн хааны багт тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Миний олон шүтдэг хөлбөмбөгчид “Реал Мадрид”-ад тоглож байсан. Би мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна” гэсэн юм. Нутгийнхаа “Энвигадо” багаас гараагаа эхэлсэн Жеймс 2013 онд Францын “Монако”-д 45 сая евогоор ирсэн. Өнгөрсөн улиралд 34 тоглолтонд 9 гоол оруулсан байна. Харин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 2011 онд багтаж дэлхийн аваргын өмнө 26 тоглолтонд 10 гоол оруулсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.