Америкчууд Ангараг гараг руу "нисдэг таваг" илгээнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 07:29 цагт
Мэдээний зураг,

Ирээдүйд Ангараг гарàгт буух технологийн туршилтыг АНУ-ын Агаарын нислэг сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) маш амжилттай хийлээ.

Сансрын хөлгийг Ангараг гарагт ойртох үед хурдыг нь багасгахад туслах шинэ төрлийн шүхэр болон хийлдэг "Кевлар" цагирагийг туршихдаа нисдэг таваг хэлбэртэй тээврийн хэрэгслийг агаарын бөмбөлөгөөр агаар мандалд хөөргөсөн байна.

Шүхэрнээс бусад бүх төхөөрөмж хэвийн ажиллаж байсан байна. Харин шүхэр агаарт бүрэн дэлгэгдээгүй ажээ.

АНУ-ын Хавай муж улсад энэ туршилтыг хийжээ. Энэ туршлагадаа тулгуурлан ирээдүйд Ангарагт илүү хүнд ачаа аваачих боломжтой болно гэж НАСА найдаж байна. Одоогоор 1,5 тонноос илүү ачаа тээвэрлэх боломжгүй байгаа юм.

Хэрвээ хүн төрөлхтөн тус гарагт очих болвол, даац нь арван тонноос илүү байх хэрэгтэй.

Туршилтын тээврийн хэрэгсэл хөөрснийхөө дараахан Номхон далайд унажээ. Мэдээлэл хадгалагчийг сэргээж болох эд ангийн байршлыг тогтоох багийг илгээсэн байна. Үүнийг олсноор туршилтын явцад яг юу болсон талаар нарийн мэдээлэл авах боломжтой гэнэ.

Нисдэг таваг хэлбэртэй тус машин нь хоёр цаг орчмын дотор 35 км өндөрт хөөрсөн байна. Уг төслийн хүрээнд ирэх жил Хавайд туршилтаар хоёр нислэг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.