Махан ороомог

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Махыг зүгээр нэг чанаж болгох биш төрөл бүрээр боловсруулан идэх нь идэх дуршилд төдиййгүйй эрүүл мэндэд ч чухал байдаг. Доорх маягаар боловсруулсан мах амттай бөгөөд давтаж хийсэн болохоор зөөлхөн ходоод гэдсэнд ачаалал өгөхгүй.

Мөн орцонд дандаа эрүүл хүнс орж буйг анхаараарай. Та гэр бүлээрээ сайхан хооллоорой.  

Орц:

Буцалсан ус                 

2 стакан

Гахайн мах                             

800 гр

Ургамлын тос               

3 х.х.

Сало                                        

150 гр

Нунтаг хар перец                   

2 ц.х.

Давс                             

3 чимх

Сармис                          

5 гр.

 

Алхам 1

Эхлээд хэрэгтэй зүйлүүдээ бэлдээрэй: Гахайн цул мах, сало, сармис, тос, давс перец.

Алхам 2

Махаа угаагаад 1 см зузаантай хэрчинэ.

Алхам 3

Дараа нь хэрчсэн махаа гал тогооны алхаар 2 талаас нь давтана.

Алхам 4

Салогоо жижиглэн хэрчинэ.

Алхам 5

Махныхаа голд ороох сало, давс, перец, сармисаа бэлтгэ. Сармисаа ч мөн жижиглэх хэрэгтэй.

Алхам 6

Давтсан хэрчим махаа давслаад, перец цацна. Хүрээгээр нь жижиглэсэн сармисаараа арчина. Тэгээд нэг захад нь салонаасаа 4-6 хэрчмийг тавина.

Алхам 7

Дараа нь ороож ороомог болгоно.

Алхам 8

Ороомогоо утсаар ороож бэхлэнэ.

Алхам 9

Хайруулын тавганд 2-3 х.х. ургамлын тос хийж халаагаад ороомогоо бүх талаар нь шаргал өнгөтэй болтол нь шарна.

Алхам 10

Бэлэн болсон ороомогныхоо утсуудыг авч, саванд хийнэ. Дээрээс нь буцалсан ус хийж,дөнгөж дээд хэсгийг нь давхаар дүүргээд давс перецээр амтална.

Алхам 11

Тагийг нь тавин зөөлөн гал дээр 45-60 минут байлгана. Махан ороомог маань маш зөөлөн болох ёстой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.