Мөнх хөх Тэнгэр бидэнд эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 18:42 цагт
Мэдээний зураг,

2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод орсон аадар борооны үеэр цахилгаан цахиж “дээд тэнгэрийн бошгийг  тодорхой харуулсан” аж. Үүний баталгаа болж үлдсэн гэрэл зурагт Монголын газар нутгийн зураг илэрхий ялгаран үзэгдэх бөгөөд Орос, Хятадын хил хязгаар болоод ойролцоо орших бусад улс орны газрын зургийн дүрслэлийг харж болно. Олонхи Монголчууд энэ үзэгдлийг Мөнх хөх тэнгэрийн бошго хэмээн хүлээн авч, Даяар Монголчууд одоо нэгэнт босох цаг болсон гэж үзэж байгаа тухай Оросын нэртэй блоггер Михаил Губин бичсэн байна.

Түүний тэмдэглэснээр, "Монгол, Түрэгийн домогт өгүүлдгээр Эзэн Чингис хааны Их гүрэн Тэнгэр Эцгийн соёрхлоор(Монгольский Небесный Отец) хөрст дэлхийг эзэгнэн захирах хувь зохиолтой байсан бөгөөд үүний тулд Чингис хаан Мөнх хөх тэнгэрийн зарлиг гүйцэтгэгчээр оноогдсон байдаг. Энэ хорвоогийн бүхнийг Тэнгэр эцэг захирдаг учир аянга цахилгааныг ч мөн эрхэндээ хураадаг.

Харин бүхнийг мэдэгч бурхан болсон Тэнгэр эцэг Монголчуудад энэ удаа юуг анхааруулав? Эсвэл Мөнх тэнгэр байсаар байгаа гэдгийг сануулав уу?

Монгол улс өнөөдөр хөгжин цэцэглэхийн хэрээр Монголчууд Хөх тэнгэр шүтдэг үндэсний уламжлалт шашин, соёл, уламжлалаа сэргээж эхэлж байгаа.  2011 оны баримт мэдээллээр Монголчуудын гурван хувь буюу ойролцоогоор 60 000 хүн Тэнгэр шүтлэгээ дээдлэх болсон аж. 2007 онд олон нийтийн хоёр байгууллага тэнгэр шүтлэгийн үйл ажиллагаа явуулж байсан бол 2010 онд долоо,  2011 онд ес болж өргөжин олширсон байна. Монголчууд үндэснийхээ онцлог, уламжлалт соёлоо дээдлэн хүндэтгэх ёстой.

Энэ ч үндсэн дээр Монголчууд дэлхий дахины Тэнгэр үзлийн үндсэн голомт, төв байх ёстой гэдгийг дээд Тэнгэрээс анхааруулж байна, нэгэн цагт Монголын хаадуудад Их Эзэнт гүрнийг захирах эрх олгож байсан шиг. Төв Азийн олонхи оронд Тэнгэр дээдлэх ёс заншил байдаг авч Дээд Тэнгэрээс үзүүлсэн бошигт зөвхөн Монголчуудыг онцолсон нь тодорхой тэмдэг ажиглагдсан. Энэ нь нүүдэлчдийн олон зуун жилийн соёлыг Монгол улс хууль ёсоор өвлөн авч  явах хувь зохиолтойг илтгэж байна.

Хөх Мөнх Тэнгэр Монголчуудыг эргэн ивээж эхэллээ. Эзэн Богд Чингис хаан эргэн ирлээ!" хэмээн бичсэнийг орчуулан уламжлахдаа бахдалтай байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.21.28) 2017-01-16 01:26
      • 0
      • 0

      Тэнгэр эцэг таньд еслон мөргөмү !

      Хариулах

    • zochin

      (175.198.146.136) 2015-08-07 23:17
      • 0
      • 0

      mongolchuud erdem medleg ajil hudulmur hiij baij hugjinu shv de chingis khan irne gj bid nariig huuraad bainaa irehgvishtee bitgii iim muhar svsgend itge l dee bid nariig munhruulaad bn

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.82) 2014-08-05 14:45
      • 2
      • 3

      tm shuu mongolchuud negdeh tsag ni bolson

      Хариулах