Э.Халиунболд Ангарскаас хос алтан медаль хүртжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 28-29 нд Ангарск хотноо зохион байгуулагдсан ОХУ-ын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдааны хоёр ангилалд манай ОУХМ Э.Халиунболд түрүүлж хос алтан медалийн эзэн болсон байна.
Монголын автомашин мотоциклийн спортын холбоо /МАМСХ/-ны тамирчдаас үзүүлж буй амжилтаас нь тодрууллаа.

-Тэмцээний 250сс ангилалд ОУХМ Э.Халиунболд түрүүлж алтан медаль, ОУХМ Х.Тэмүүжин гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн аж. Мөн 450сс ангилалд ОУХМ Э.Халиунболд түрүүлж, алтан медаль хүртсэн бол ОУХМ Х.Тэмүүжин мөн л хүрэл медалийн эзэн болсон байна.

Мөн 250сс ангиллын ОХУ-ын залуучуудын аварга шалгаруулах уралдаанд спортын мастер Х.Мөнхболор гуравдугаар байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн байна. Тэд удахгүй эх орондоо ирэх аж. 

 

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.