"100 чухал сэдэв" нэвтрүүлгийн уран бүтээлчдэд эрүү үүсгэв

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Тагнуулын Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай “Hero entertaiment”-ын хийсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн "Тусгаар тогтнол" нэртэй дугаар нь Эрүүгийн хуулийн 86.1-р зүйлийг зөрчсөн байж болзошгүй тул Hero entertaiment”-ын удирдлагуудад энэ зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн гэлээ. 

Уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн үзжээ. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялтай юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.