"Түмэн эх" чуулгын уран бүтээлчид өнөөдөр эх орондоо ирнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Гадаадын жуулчид Монголд ирэхдээ байнгын тоглолтоо хийж, ардын урлагаа сурталчилдаг “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэхгүй өнгөрнө гэж бараг байхгүй. Энэ ч утгаараа ихэнх урлаг соёлын байгууллагууд жуулчид олноор ирдэг зуны саруудад амраад явчихдаг байхад тус чуулгын уран бүтээлчид л торойгоод үлддэг. 

Монгол орноо гадныханд сурталчлах хүндтэй үүрэг хүлээдэг уран бүтээлчид тун ч завгүй ажилладагийн дээр олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцож тогтмол амжилт гаргаж байдаг. 

Өнгөрсөн 7 хоногт "Түмэн эх" чуулгын морин хуурч, хөөмийч Х.Дамдин, уртын дууч Н.Шүрэн-Эрдэнэ болон бусад уран бүтээлчдийн хамтаар ОХУ-ын Москва хотын зүг хүлгийн жолоо залсан талаар бид мэдээллэсэн.

Тэд олон улсын дуу дуулаачдын фестивальд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор явсан юм.

Тус фестиваль нь шагналт байр шалгаруулдаггүй харин олон улсын дуучдыг хооронд танилцуулах, туршлага солилцоход гол зорилго нь оршдог байна. Энэ ч утгаараа манай улсын уран бүтээлчид амжилттай оролцон өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.