Нацистуудын эсрэг тэмцлийн хамгийн хүнд хэцүүг Зөвлөлтийн ард түмэн үүрсэн болохыг мартахгүй байх үүрэгтэй гэв

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Нацист Германыг Зөвлөлтийн арми ялсаны 75 жилийн ойн баярын парад Москвад болж өнгөрлөө. Уламжлал ёсоор Ялалтын парадыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, ахмад дайчид болон зэвсэгт хүчнийхэнд баяр хүргэв.

Тэрээр, "Дэлхийн ирээдүйг хэдэн арван жилээр тодорхойлж, түүхэнд цар хүрээ, ач холбогдлоороо хамгийн том ялалт болсон аугаа их Ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэе." хэмээн, "Зөвлөлтийн ард түмэн дангаараа дайсны зэвсэгт хүчний 600 гаруй дивиз, агаарын нисэх хүчний сөнөөгч онгоцнууд, танкууд болон артиллерийн зэр зэвсгийн 75 хувийг устгаж, амь биеэ золиослон баатарлагаар эцсийг нь хүртэл явж, муу муухайг ялж чадсан. Үүнд уг дайны цорын ганц, шударга үнэн оршиж байгаа. Бид үүнийг хайрлан хамгаалж, үр хүүхэд ач зээ нартаа өвлүүлэх үүрэгтэй.

Зөвлөлтийн ард түмэн холокостод цэг тавьж, дэлхийг фашизмаас аварч чадсан. Зөвлөлтийн Улаан арми байгаагүй бол цаашид юу болох байсныг төсөөлөхөд ч хэцүү. Нацизмыг ялсан ард түмэн мандтугай. Дэлхийн 2-р дайны баатрууд мандтугай." хэмээн 1 минут дуугаа хурааж амиа алдсан дайчдад хүндэтгэл үзүүлжээ.

В Москве начался парад Победы - Видеотрансляция

Ялалтын парадын үеэр 12 улсын зэвсэгт хүчний албан хаагчид жагссаны дотор Монголын төлөөлж 78 цэргийн албан хаагчид Улаан талбай дээгүүр алхлаа. Монгол улс Дэлхийн 2-р дайн эхэлсэн өдрөөс авахуулан ЗХУ-ын найдвартай түнш байсаар ирсэн гэдгийг парадын үеэр онцолсон юм.

Военные парады 24 июня проводят в 28 городах России

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.