Бадарч-ний балаг нүүрсний экспортод нөлөөлөв үү?

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

“Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй” гэдэг үгээр сүүлийн үед  “Женко” Х.Баттулгыг цоллох болж. Учир нь Женко “100 чухал сэдэв” гэгч буух эзэнгүй, буцах хаяггүй захиалгат нэвтрүүлэг хийлгэн цацсан нь ард түмнийг хоёр талцуулан эвдрэлцүүлж, үндэснийхээ эв нэгдэлд ан цав гаргасан нэг балагтай. Хоёр дахь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрөөнд дуудагдаж, болчимгүй үйлдэл хийснийхээ шанг хүртсэн тэрбээр тэр даруйхан Ерөнхийлөгчдөө хариуг нь барьж үнэтэй машин бэлэглэсэн туслах залуугийнхаа нүүр номоор дамжуулан “Шоучин, мүүнчин Эби”, “Мүүнчин Ерөнхийлөгчтэй улс шүү дээ бид. Ойрын залуугаас нь мэдэж авсан” гэх зэргээр хатгаж эхэлсэн.

Гэтэл түүний хатгаас хилийн дээс давж хөрш улсынхны уурыг хүргэж эхлээд байгаа бололтой. Ямар ч байсан энэ нэвтрүүлэг цацагдсны дараа урд хөрш рүү гаргаж буй нүүрсний экспорт эрс багассан нь хятадууд нүүрс худалдаж авахаа хязгаарлаж байгаатай холбоотой гэх мэдээлэл гарч эхэллээ. Эдийн засгаа сэргээхээр ажиллаж буй энэ чухал үед ч тэр, цаашид ч тэр хятадууд манайхаас нүүрс импорлохоо зогсоож, хилээ хаачихвал ямар сөрөг үр дагавар гарах нь ойлгомжтой. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үгийг умартсан “Женко” Х.Баттулгын энэхүү болчимгүй үйлдэл нь хоёр улсын харилцааг сэвтүүлж, арай нүүрсний экспортод нөлөөлчихөж байгаа юм биш биз дээ.

Хэрэв “100 чухал сэдэв”-ийн гайгаар Монгол улсын нүүрсний экспорт зогсож, урд хөрш хилээ хаачихвал хариуцлагыг нь хэн үүрэх в? Нэвтрүүлэг захиалж хийлгэсэн Х.Баттулга уу, аль эсвэл болзошгүй асуудлаас нүүр буруулан буух эзэн, буцах хаяггүй нэвтрүүлэг хийсэн студийнхэн үү. Эвсэл өөрийнхөө хятад цустайг зарлан байж нэвтрүүлэг хөтөлж, ярилцсан “Го Пин Мин” Г.Бадарч гуай юу.

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.