
Энгийн шил алмаазаас илүү үнэтэй болсон түүх буюу Swarovski талстуудын гайхалтай түүх
Өнөөдөр лааны суурь, шуудангийн марк, алдартнуудын үдэшлэгийн хувцас, даашинзад энэ гялтганасан чимэг бий болсон.
Хуурамч Swarovski үнэт эдлэл дэлхийн сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан байна.
Зуун тавь гаруй өмнө үүнийг бүтээгч, бүх цаг үеийн хамгийн агуу үнэт эдлэлчин Даниел Сваровски мэндэлсэн юм.
Энгийн ажилчин айлын хүү хэрхэн энгийн шилийг очир алмаазтай өрсөлдөхүйц гоёмсог үнэт эдлэл болгон хувиргаж чадсан бэ.
Гар урлал хэрхэн урлаг болсон нь
Даниел Сваровски 1862 оны 10-р сарын 24-нд Жоржтал хэмээх уулын бэлийн жижиг тосгонд төржээ. Энэ нутаг тухайн үед Австри-Унгарын эзэнт гүрний нутаг дэвсгэр, дэлхийд алдартай Чехийн шилний өлгий нутаг болох Богемийн нэг хэсэг байв.
Хүүгийн аав шилний үйлдвэрт шилэлгээчин (шил болгож хэвэнд оруулагч) байв. Бага насны хүү аавынхаа энэхүү бүтээлийг хэрхэн бий болж байгааг хардаг байв.
Даниел Вена руу нүүж, инженер мэргэжлээр суралцахаар их сургуульд элсэн орж хими, физик, мате
матик, механик болон бусад нарийн мэргэжлээр суралцсан. Суралцах хугацаандаа тухайн үеийн шинэ бүтээл болох цахилгаан эрчим хүчийг ашиглан, бага насны танил гар урлалыг хэрхэн төгөлдөржүүлэх санааг олсон явдал байв.
Түүндээ урамшсан залуу Сваровски болор боловсруулах цахилгаан машиныг зохион бүтээжээ. 1895 онд өөрийн үйлдвэрээ нээж, болор талст үйлдвэрлэх ажлыг эхлүүлэв. Зүсэлтийг гар аргаар боловсруулахаас илүү нарийвчлалтай болгосон.
Даниел эхлээд Богемийн шил худалдаж авсны дараа өөрийн гэх болорыг бүтээж, болорт зүсэлт хийж илүү тод гялалзуулсан Өнөөдрийг хүртэл энэ жорыг хамгийн хатуу чанд баримталсаар байна.
Тухайн үед тодорхой нэршилгүй үнэт эдлэл үйлдвэрлэж, өөр өөр улс руу илгээжээ. Парис, Лондон, Санкт-Петербургийн загвар өмсөгчид алмаазаас ялгарах зүйлгүй, харин арав дахин хямд үнэтэй гоёмсог гоёл чимэглэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаг хугацаа өнгөрөхөд Swarovski хуурамч болор нь үнэт эдлэл болж, маш нэр хүндтэй болсныг дэлхий дахинд итгүүлж чадсан.
Дэлхий даяарх амжилт
Хиймэл алмаз эсвэл тэдгээрийн яг хуулбарыг бүтээх санаа нь шинэ зүйл биш байсан нь лавтай. Сваровскигоос зуун жилийн өмнө Жорж Фредерик Страс хэмээх гар урлаач үүнтэй төстэй зүйл хийж байжээ. Түүний хүндэтгэлд зориулж хиймэл чулууг РИНСТОН (rhinestones) гэж нэрлэдэг байв. Ялгаа нь гэвэл Страс хуурамч зүйл хийж, жинхэнэ үнэт эдлэл хэмээн алдаршуулсан бол Сваровски чулуунуудынхаа жинхэнэ гарал үүслийг огтхон ч нуугаагүй. Түүгээр ч барахгүй үүнийг буян гэж танилцуулсан.
Европын өнцөг булан бүрээс ирсэн загвар өмсөгчид Swarovski чулуунуудад донтож түүгээр гоёхын тулд бараг галзууралд хөтлөгдөж байв. Үүнээс үүдэн Даниел үйлдвэрээ өөрийнхөө нэрээр нэрлэж, Swarovski брэндийг үүсгэн байгуулжээ. Захиалга эцэс төгсгөлгүй болж, үйлчлүүлэгчид нь тэргүүлэгч загварын ордон, баян язгууртнууд, алдар цуутай дуучид, загвар өмсөгчид, жирийн иргэд бүгд байв. Олон гар урчууд Swarovski чулууг хуулбарлах гэж оролдсон боловч хэн ч амжилтанд хүрээгүй, хэн ч ийм төгс гоо сайхныг дахин бүтээж чадаагүй.
Өнөөдөр ч гэсэн жирийн хүмүүс төдийгүй үнэт эдлэлчид Swarovski талстуудын бүх нууц нь тэдний тусгай зүсэлтэнд оршдог гэдэгт итгэлтэй байна. Үнэн хэрэгтээ бүх зүйл илүү энгийн бөгөөд төвөгтэй байдагт орших бөгөөд "Нууц" нь шил хайлуулах тусгай жоронд л байдаг.
1931 онд Swarovski даавуунд оёж болохуйц талстыг нэхсэн уян хатан металл туузыг нэвтрүүлсэн. Домогт Коко Шанель энэ шинэлэг зүйлийг хамгийн түрүүнд үнэлж, удалгүй Холливудын бүх одод Swarovski талстаар чимэглэсэн гялалзсан хувцаснуудад дурлажээ. Дараа нь дэлхийн бүх одод ийм хувцас өмссөн. Мэрилин Монро, Марлен Дитрих, Майкл Жексон, Тина Тернер, Мадонна, Женнифер Лопез болон бусад олон. Кристиан Диор, Ив Сен Лоран зэрэг тэргүүлэх загварын ордонууд цуглуулгандаа ашиглажээ.. Өнөөдөр Swarovski үнэт эдлэлийн брэндтэй хэн ч өрсөлдөх чадваргүй бөгөөд түүний гайхамшигтай бүтээгдэхүүнүүд нь энгийн эмэгтэйн гар, кино оддын хүзүүг хоёуланг нь чимэглэж чаддаг.
Мастерын ажил ба амжилт
Дэлхийн 2-р дайнд Европ дахь загварын ордонууд дампуурч байх үед Сваровски өөрийн гялалзсан талстуудаа Америкт зарж чаджээ. Энэ нь бизнесийг тогтвортой байлгаад зогсохгүй Swarovski-г жинхэнэ аж үйлдвэрийн үнэмлэхүй аварга болгож чадсан юм.
Даниел Сваровски 1956 онд таалал төгсчээ. Хорин жилийн дараа өв залгамжлагчид "Мөнгөн болор" хэмээх шинэ үйлдвэрлэлийн шугамыг эхлүүлж, үйлдвэрлэлийн хүрээнд талстаар хийсэн янз бүрийн амьтдын дүрсийг үйлдвэрлэж, шинэ бүтээгдхүүн цуглуулагч хоббитой хүмүүсийг дор нь татсан. Хэсэг хугацааны дараа Swarovski брэндийн бүтээгдэхүүн цуглуулагчдын клуб байгуулагджээ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд буй 500 мянга гаруй хүнээс бүрддэг.
Тэд жилд нэг удаа тэд тус бүрдээ Swarovski-ийн дизайнеруудаас бэлэг авдаг бөгөөд түүнд нэг хуулбараар бүтээгдсэн өвөрмөц дүрсүүд байдаг. Бүтээлийг гаргасны дараа бүх ноорог, тэр ч байтугай хийсэн багаж хэрэгсэл устгагддаг. Нууцлал нь бүрэн үндэслэлтэй, учир нь Swarovski болор жорны нууц нь компанийн гол хөрөнгө юм.
Swarovski-ийн бүтээгдэхүүнүүд нь үнэт эдлэлийн урлаг байсаар ирсэн. Дэлхийгээс бүтээгдэхүүнээ хэн ч нуудаггүй. Жишээлбэл, байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоор тус компани бүх шүтэн бишрэгчиддээ гайхалтай бэлэг барьж, Swarovski Crystal Worlds интерактив музейг нээсэн.
Өнөөдөр энэ нь Австри улсын хоёр дахь хамгийн их зочилдог музей болж байна. Үзэсгэлэнгийн дунд Сваровски болор чулуугаар урласан Далигийн уйлсан цаг, хуурамч алмазаар хийсэн Энэтхэгийн Махаража заан, дэлхийн хамгийн том болон хамгийн жижиг талстууд багтжээ. 2002 онд магадгүй Swarovski-ийн хамгийн амбицтай төсөл болох Кристал Паласыг эхлүүлсэн. Тус компани нь хамгийн нэр хүндтэй дизайнеруудыг урьж, тэдэнд бүтээлч сэтгэлгээний бүрэн эрх чөлөөг олгож, зөвхөн нэг л нөхцөлийг тавьсан нь Сваровски болорыг ажилдаа ашиглах үндсэн шаардлагыг мөрдүүлдэг
Даниел Сваровски зөвхөн дэлхийд дэгжин гоёл чимэглэл өгөөгүй. Энэ агуу хүн АЛМАЗ нь үзэсгэлэнтэй, үнэтэй статустай гэдгийг хүн бүрт итгүүлж чадсан. Алмаз бол алмаз бөгөөд болор хэзээ ч алмаз болохгүй, хуурамч зүйлээс жинхэнэ бий болдоггүй гэж бид хэлж чадсан... Зөвхөн Swarovski болоруудын алдар нэр нь өөрөө ярьдаг бөгөөд ялагчдыг хэн ч шүүдэггүй.
Винтажная мода.сом
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.