Мойл гэдэг жимс хоол боловсруулах замын олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ, анагаана

Twitter Print
2022 оны 10-р сар 25-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

МОЙЛ, МОЙЛТОЙ ТОС

 Мойлны ач тус:

Хоол боловсруулах замын салст бүрхүүлийн үрэвслийг анагаах, хоолны шингэцийг сайжруулах, чацга тогтоох, нян устгахаас гадна шээс хөлсний ялгарлыг ихэсгэх нөлөө үзүүлнэ. Ханд бэлтгэж амны хөндий, төвөнхийн үрэвсэл болон шүд өвдөхөд ам хоолойг зайлна. Мөн суулгах, уушгины үрэвсэл, ханиалгах, мөгөөрсөн хоолойн гөлгөр булчин хэт агшиж чивчирвэл хандыг уулгадаг. Шинэхэн шүүсээр идээт болон бохирдсон шархыг эмчлэхэд үр дүнтэй.

МОЙЛТОЙ ТОС

Мойл еремтэй хутгамш

Хатааж талхалсан (нунтагласан) мойлыг шинэ өрөм, элсэн чихэртэй хольж, элсэн чихрийг уустал хутгана.

Мойл, цагаан темстэй тос

Цецгийг буцалгаж, хергесний дараа хатааж талхалсан мойл, сvvнд чанаж болгосон цагаан темс, бага зэрэг хуурсан гурил хийж, сайтар хольж хутгана.

Мойл шар тостой хутгамш

Шинэ мойлыг нvдэж бяцлаад, шар тос, элсэн чихэртэй хольж сайтар нухна. Шим тэжээл ихтэй идээ бөгөөд хvvхдийн гэдэс өвдөхөд тустай.

Мойл, ээзгийтэй тос

Цөцгийг буцалгаж, хөргөсний дараа хатааж талхалсан мойл, ээзгий, бага зэрэг хуурсан гурил, элсэн чихрийн хамт холино. Өвөлд нөөцлөхөд тохирлмжтой. Буриад зон ээзгийн оронд гашилсан сvvний ээдэм хольдог. Ээдэм хатсан бол усанд дэвтээнэ.

Мойлтой буудайн гурилан хайлмаг

Цагаан тос, өрөм, зөөхийг шаргааж няцалсан мойл, хуурсан буудайн гурил хольж, чихрээр амтална.

Мойлтой чихэр

Ширмэн тогоонд хайлуулсан шар тосон дээр талхалсан мойл элсэн чихрийг хамт хийж сайтар хутгана. Өтгөрч хар бараан зуурмаг болоход тостой цаас дэлгэсэн дэлгэц дээр жигд тараана. Царцмагц хэсэгчлэн зvсэж хатаах эсвэл хөлдөөж хадгална.

АЧ ТУС

Хоол боловсруулах замын салст бvрхvvлийн vрэвслийг анагаах, хоолны шингэц сайжруулах, чацга тогтоох, нян устгахаас гадна шээс хөлсний ялгарал нэмэгдvvлэх нөлөөтэй.

Оньсого хvvхдvvддээ заагаарай.

Хар хурга

Ясан бөөртэй.

Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Гантогтох нар,

Монгол нvvдэлчдийн тайлбар толь" II боть УБ.2015он

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.