Монголын фанат хөлбөмбөгийн талбай руу орж, хамгаалагчдыг сандаргажээ

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31, Азийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Японы багтай хүч үзэж 6:0 харьцаатай хожигдсон.

Дэлхийн хэмжээний багтай тоглож, туршлага хуримтлуулсан нь манай шигшээ багийнхны хувьд “амжилт” гэж харах хүмүүс ч байсан. Тэгвэл тус тоглолтын үеэр Монголын шигшээ багийн хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн ногоон талбай руу нэвтэрч, хамгаалагчдыг сандаргаад амжсан байна. Эл үйл явдлын талаарх зураг твиттер сүлжээнд нийтлэгджээ. 

Image

Монголын шигшээ баг дэлхийн чансааны 97-д эрэмбэтэй Киргизийн багтай өчигдөр өөрийн талбайдаа өрсөлдөж, 2:1-ээр хожигдсон юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.