
ҮГИЙН ХҮЧ: "БИ ЧАМД ХАЙРТАЙ"
Жо Витале, Хью Лин нарын бичсэн номноос “Би чамд хайртай” гэсэн хэллэг ямар нөлөөтэйг уншаад амьдралынхаа бүхий л нөхцөлд хэрэгжүүлж эхлэх болсон юм. Сэрээд, өглөөний цайгаа ууж, шүршүүрт ороод, утсаар ярьж, алхаж байхдаа ч ашиглаж эхэлсэн...
“ХАЙРТАЙ ШҮҮ” гэсэн хэллэгийг би ихэнхдээ өөртөө болон ойр дотны хүмүүстээ аль болох олон удаа хэлэхийг хичээж эхлэв. Зарим нь гайхаж, зарим нь ичингүйрч будилж,
~"Чи солиорчихсон юмуу?"
~"Чи зүгээр үү?" хэмээн доогтой асуулт тавьдаг байв.
~Үгүй ээ, хэмээсээр зүгээр л инээмсэглэсээр холддог ч, хамгийн чухал нь тэднээс "Хайртай шүү" гэсэн ижил үг хэллэгийг сонсож эхлэв.
Энэ хэллэг нь миний амьдралыг өөрчилсөн, миний завгүй, яарч гүйдэг байсан өдрүүд одоо бол хоорондоо зохицож, ид шид үргэлж үгүй ч өмнөхөөс их тохиолддог болов.
"Хайртай шүү" гэж давтахдаа өөрийгөө ариусгаж, эргэн тойрондоо эрч хүч цацруулдаг болсон байв.
Таны амьдралд ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн таны сэтгэлийг гонсойлгож байгаа талаар бодоод үздээ. Энэ нь эрүүл мэндийн асуудал эсвэл ажлын хамт ажиллагсадтайгаа зөрчилдөх магадлалтай. Энэ нь юу байх нь хамаагүй.
Үүн дээр ухамсараа төвлөрүүлж, "хайртай шүү" гэж хэлж эхлээд үз! Чи орчлон ертөнцөд, итгэдэг бурхандаа хандаж болно. Үр ашигт итгэдэг эсэхээс үл хамааран зөвхөн процесст итгээд үргэлжлүүлээрэй.
Чиний хийх ёстой зүйл бол "хайртай" гэсэн үгийн давталт юм.
Энэ үгийг хэлэхэд та хайрыг мэдэрч эхлэх бөгөөд энэ байдал хүнд нөлөөлж эхлэх болно.
Энэ санаа бол эргэн тойронд байгаа бүх зүйлийг хайрлах явдал юм. Хайр энергийг хувиргаж, түүнээ нандин итгэл болгон гадагшлуулдаг. "Би чамд хайртай" гэсэн хэллэг нь орчлонг мэдрэх шидэт нууц үг болдог.
Доктор Хью Лин хэлэхдээ "Би чамд хайртай" гэсэн энгийн хэллэгт талархал, хүндэтгэл, өөрчлөлт гэсэн гурван элемент байдаг. Эдгээр гурван элементийн тусламжтайгаар хүссэн зүйлээ хувиргаж чадна.
Та эргэлзэж байна уу?
Энэ бүх арга танд галзуу юм шиг санагдаж байсан ч утасны дуудлага хийх, имэйл бичих, хооллох, амьдрахдаа оюун санааны хувьд "хайртай шүү" гэж давтаж хэлэх нь огтхон буруу юм байдаггүй. Өдөр болгон гайхшруулах зүйл тохиолдохгүй ч энгийн харьцаанаас өө ажиглаж мууг мэдрэлгүйгээр туршиж үзээд юу болохыг хараарай!
БИ ЧАМД ХАЙРТАЙ!
Орчуулсан: Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.