Таргалуулдаггүй хүнс

Twitter Print
2020 оны 11-р сар 21-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Илүүдэл жингээсээ болоод хүссэн зүйлээ идэж чадахгүй өөрийгөө хорьж байна уу?

Заримдаа ингэх нь стресстэж, бухимдал үүсэхийн үндэс болдог. Гэхдээ нүүрс ус, уураг, өөх тос агуулсан хэрнээ таргалуулдаггүй хүнсний бүтээгдэхүүн, жимснүүд гэж байдаг.  Та доорх хүнсний зүйлсийг хүссэн хэмжээгээрээ идсэн ч таргалахгүй гээд боддоо.

Хаш

Утсан хашыг та хүссэнээрээ идэх боломжтой. Ил гал дээр тосгүй шарсан эсвэл буцалгасан хаш ердөө 24 ккал байдаг. 

Өргөст хэмх 

Илүүдэл жингээ хасахыг хүссэн хүн бүрт нэн тохиромжтой бөгөөд өргөст хэмх нь хавантай тэмцэж, эрүүлээр турахад нөлөөлнө.

Попкорн

Бидний кино үзвэр үзэхдээ авч иддэг попкорн нь ердөө 31 ккал агуулдаг. Та гэртээ ч мөн адил кино үзэхдээ попкорн идээд суухад илүүдэл жингийн тухай санаа зовохгүй байж болно. 

Яншуй

Яншуйны 95% ус байдаг. Тиймээс яншуйг хэрэглэснээр илүүдэл жингээсээ салах төдийгүй шээс хөөлгөдөг учир биеийнхээ хорыг гадагшлуулах боломжтой.

Цитрусын төрлийн жимс

Илүүдэл жинтэй тэмцэхийн тулд жимсийг их хэмжээгээр идэхийг хориглодог ч, энэ нь бэрсүүт жимсний төрөлд багтдаггүй. Бэрсүүт жимс нь эслэгээр баялаг учир хоол боловсруулах системийг сайжруулдаг аж. Тиймээс жин хасахад нөлөөлнө.

Тарвас, амтат гуа

Тарвас болон амтат гуа нь ердөө 60-70 ккал байдаг учир бүтэн өдрийн турш идсэн ч болно. Эдгээр жимс нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг.

Хүрэн манжин

Хүрэн манжин нь микроэлемэнтүүдийн эх үүсвэр бөгөөд жин хасахад онцгой нөлөөтэй, цусны элсэн чихрийн хэмжээг тохируулж, булчингийн үйл ажиллагааг дэмждэг марганц агуулагдсан байдаг. Хүрэн манжинг жигнэж, түүхийгээр нь салатанд хийж, шүүс гаргаж авч ч болно. Дунджаар 40 ккал агуулдаг. 

Алим

Нэг алим ердөө 50 ккал илчлэгтэй хэдий ч амархан цадах мэдрэмж өгч, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг байна. 

Үхрийн нүд, бөөрөлзгөнө

Үхрийн нүд болон бөөрөлзгөнөд агуулагдах их хэмжээний С амин дэм нь жин хасахад тустай. Мөн үхрийн нүд нь шээс хөөлгөх үйлчилгээтэй учир биеийн илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван үүсэхээс сэргийлдэг.

Эх сурвалж: Газар шим

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.