Т.Бөхчулуун Японы ахлах сургуулийн аваргаар 3 дахь удаагаа шалгарав

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Япон улсад “COVID-19” халдварын улмаас бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотноо Япон улсын ахлах сургуулийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.

Энэхүү тэмцээний 92 кг жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлэв. Түүний сурдаг Чиба мужийн Кашива Ниттай ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэд болсон байна. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан ахлах сургуулийн аварга болжээ.

Т.Бөхчулуун нь 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж. Улмаар гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд алдарт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багшилж буй Р.Баяраа түүнийг өдгөө сурч буй сургуульд суралцуулсан. 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.