Т.Мюллер боломжоо хадгалсаар

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг Колумбын Ж.Родригес тэргүүлж байна. Тэрээр Уругвайн хаалганд хоёр бөмбөг оруулж нийтдээ таван гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлжээ. Харин дөрвөн гоолтой Т.Мюллер, Неймар, Л.Месси нар араас нь нэхэж байгаа аж. Ж.Родригес хаалга руу чиглэсэн 15 цохилт хийж тав нь гоол болжээ. Гэхдээ Т.Мюллер, Л.Месси нар нэг тоглолт дутуу байгаа учир хэн нь ч мэргэн бууч болж магадгүй.

Харин дэлхийн аваргын тэмцээнд хамгийн олон гоол оруулсан шигшээ багийн жагсаалтыг Голланд тэргүүлж байна. “Улбар шарууд” дөрвөн тоглолтонд 12 гоол оруулж дөрвийг хаалгандаа алджээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.