
Өнгөрсөн лхагва гарагийн өглөө Ханун хар салхи Японы баруун өмнөд зүгийн Окинава арлуудад хүрчээ. CNN агентлагийн мэдээлснээр Окинава арлуудад 24 цагийн дотор 175-220 мм хур тунадас орж, орон нутгийн удирдлагууд 600 мянга гаруй иргэдэд аюулгүй газар луу нүүн шилжихийг анхааруулжээ.
Окинава Цахилгаан Эрчим Хүч компаниас мэдээлснээр Ханун хар салхины улмаас 200 мянга гаруй айл өрх цахилгаан эрчим хүчгүй болсон байна.
Ханун хар салхины хүч суларч байгаа ч ирэх өдрүүдэд Ханун хар салхины нөлөөгөөр Хятадын зүүн зүгийн Жэжян муж, Шанхай хотын эрэг орчмоор их хэмжээний хур тунадас орж, хүчтэй салхи дайран өнгөрөх төлөвтэй байна.
Хятадын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй Доксури хар салхины улмаас нийслэл Бээжин хотод сүүлийн 140 жилд бүртгэгдээгүй их хэмжээний хур тунадас орсон байна. 7-р сарын 29-нөөс 8-р сарын 2-ны хооронд Хятадын нийслэлл 744.8 мм хур тунадас орсон нь 1883 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт аж.
Үргэлжлэн орсон их хэмжээний аадар борооны улмаас Бээжин хотод 12 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй алга болоод байна. CCTV сувгийн мэдээлснээр тус хотоос 127 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Бээжин хоттой залга Хэбэй мужид өнгөрсөн өдрүүдэд орсон аадар борооны улмаас 9 хүн амь эрсджээ.
Жуожоу хотод үер усны аюулд 133 900 мянга гаруй иргэд өртсөн байна.
Бээжин хот болон Хэбэй мужид цаг агаарын нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа ч зүүн хойд зүгийн Жилин, Хэйлунжян, Өвөр Монголын Өөртөө Засах оронд их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгааг цаг уурын албанаас анхааруулжээ.
Хятадын Ерөнхийлөгч Си Жиньдин эрэн хайх ажиллагааг эрчимжүүлж, орон нутгийн удирдлагуудад иргэдийн амьдрах нөхцлийг аль болох хурдан хэвийн болгохыг даалгажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.210.65.8) 2022-03-20 20:06БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах