Хүүхдийн зөрүүд зан юунаас үүдэлтэй вэ?

Twitter Print
2017 оны 11-р сар 09-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ танай хүүхэд гэнэт бусад хүүхэд болон том хүмүүст заналхийлэх, муу зүйл хийх, зөрүүдлэх, ууртай болчихвол түүний энэ занд сөрөг арга хэмжээ \уурлах, зандрах, зодох\ авахаа жаахан азнах хэрэгтэй. Харин үүний оронд түүнийг сайтар ажиглаж түүний энэ уур хилэн юунаас гараад байгаа шалтгааныг нь олж тогтоо.

Зөрүүд зантай хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү. Зарим эцэг эхчүүд хүүхдийн маань зөрүүд зан удмынх гэдэг. Үнэхээр удамшсан байлаа ч хүүхдийг тэр чигээр нь орхиж болохгүй. Хэрэв тэр чигээр нь эсвэл буруу хүмүүжүүлбэл хүүхдийн зан ирээдүйд харьцахад бэрх ааштай хүн болж хувирна. Харин зөрүүд хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?

Хүүхдийн зөрүүд зангийн шалтгаан

Эцэг эхчүүд хүүхдийн зөрүүд зангаас айх хэрэггүй. Тэд гадны ямар нэг зүйлд, нөхцөл байдалд, үйлдэлд хариу үйлдэж байгаад агаад айх зүйл байхгүй. Бидний хэн ч гэсэн ямар нэг хагаралтай нөхцөлд, шударга бус хандсан нөхцөлд, аюултай нөхцөлд, гомдсон үедээ болон илтээр заналхийлсэн нөхцөлд дургүйцэж,ууртай болдог.

Ялгаа нь гэвэл том хүн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж, илэрхийлж чаддаг, харин хүүхдэд ийм чадвар хараахан суугаагүй учир өөрийн хүлцэнгүй, дуулгавартай байхын эсрэг зан гаргаж уур гомдлоо илэрхийлдэг. Хүүхэд энэ дургүйцлээ илэрхийлэх хэлбэрийг зөрүүд зан гэж нэрлэдэг. Зөрүүд зан гаргах үедээ хүүхэд эцэг эх болон орчин тойрныхоны нүдээр ямархуу харагдах вэ? гэдгээс огт эмээлгүй өөрийн дургүй байгаагаа илэрхийлдэг. Тэд орилох, уурлах, уйлах, юм шидлэх, газар тэрийж унах гэх мэт янз бүрээр аашилдаг. Эцэг эхэд нь өөрийн хүүхдээ ингэхэд ичгэвтэр, уур хүрэм санагддаг. Ингээд л тэд хүүхдээ харааж, зодож, түлхэж, зандардаг. Үүнээс л эхэлж хүүхдийн зөрүүд зангийн тэмцэл эхэлдэг.

3 настайгаас хүүхдийн зөрүүд зан эхэлдэг. Энэ үедээ түүний зөрүүд зангийн хэлбэр нь том хүмүүсийн дарангуйллын эсрэг хандлагатай байдаг. Үүний эсрэг шийтгэл үзүүлэх тусам зөрүүдлэх нь улам ихэсдэг. Ийм үед хүүхэд бүх зүйлийг маш сөргөөр хүлээж авч эхэлдэг. Хэрэв эцэг эх үүнийг тэсвэрлэхгүй бууж өгөх юм бол хүүхдэд ингэж амжилтанд хүрч болох юм байна гэдэг буруу ойлголт суух ба энэ зан нь удаан хадгалагдах болно.

4-5 настай  хүүхэд өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг болох ба юу зөв юу буруу болохыг мэдэж эхэлдэг ба энэ үеэс эхэлж зөрүүд зан үгүй болж эхэлдэг.

5-6 наснаас эхэлж хүүхдийн дургүйцлийн хэлбэр нь том хүнийхтэй төстэй болох ба ихэвчлэх бусад хүмүүстэй харьцах харцаанаас шалтгаалсан хэлбэртэй болдог.

Зарим нэг хүүхдийн зөрүүд зангийн шалтгаан:

Анхаарал татах гэсэн хэлбэр

Хэрэв хүүхэд эцэг эхийнхээ зүгээс ямар нэг хайр, халамж, зөөлөн сэтгэл мэдрэхгүй байвал хүүхэд ямар нэг хэлбэрээр тэдний анхаарлыг татахыг мөрөөдөж эхэлдэг. Үүнээс гадна энэ хэлбэрийн зөрүүдлэх зан нь эцэг эхийнхээ өөрт нь үнэхээр хайртай эсэхийг шалгах арга ч байдаг. Тэд эцэг эхээ түүнийг байгаагаар \бүх сайн муу, алдаа дутагдалтай\ нь хайрлахыг хүсдэг. Харин ихэвчлэн эцэг эхийнх  нь хайр ямар нэг шүүж дүгнэсэн шинжтэй байдаг. Жишээлбэл: Чи өнөөдөр сайн байсан, Ийм байвал чинь би чамд хайртай. Чи өнөөдөр Батаатай зодолдсон тиймээс би чамд хайргүй гэх мэт.  

Эцэг эхдээ гомдсон хэлбэр

Хүүхдүүд өөрийн эцэг эхдээ гомдсон гомдлоо илэрхийлж хэлэх чадваргүй байдаг. Иймээс тэд янз бүрээр уурлаж, зөрүүдлэж эхэлдэг. Ийм тохиолдлын шинжүүд янз бүрийн үүдэлтэй байдаг. Жишээлбэл: Дүүтэй болох, Эцэг эхийн харилцаа муудах, Салах, Тааламжгүй хамаатан садан гэрт ирэх, Эцэг эхээсээ холдох, Амлалтаа биелүүлээгүй үед, Шударга бус шийтгэл амсах үед г.м

Өөртөө үл итгэсэн хэлбэр

Хаяа хүүхдүүд өөрийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй юм шиг санагдах үе байдаг. Ийм үед тэд бас зөрүүд зан гаргаж үүнийгээ илэрхийлдэг. Энэ хэлбэрийн үед өөрийгөө хамгаалсан хэлбэрийн зөрүүд зан гаргадаг. Хүүхэд болгон нэг бус удаа өөрийн дургүйцлээ илэрхийлдэг. Гэхдээ энэ дургүйцлийг нь ямар ч сэтгэлийн шарх үлдээлгүй ул мөргүй алга болгох нь зөвхөн эцэг эхчүүдээс шалтгаалдаг.

Хүүхдийн зөрүүд занг юу дэвэргэдэг вэ?

Хүн бага насандаа орчин тойронтойгоо танилцах гол арга нь ямар нэг зүйлийг туршиж үзэх, даган дуурайх юм. Хүүхэд бүр өөрийн эцэг эхийг яг дууриахыг хүсдэг. Хэрвээ та түүн рүү хашгирах, хараах, цохих юм бол тэр таны энэ үйлдлийн эсрэг тань шиг хариу үйлдлийг өөрийн чадах, хүч хүрэх хэмжээнд үзүүлдэг. Хэрэв та хашгирах юм бол урдаас чинь адилхан хашгирч хариу өгнө гэсэн үг. Хэрэв та цохих юм бол хариу үйлдэл болгож бас таныг цохидог.

Харин та хатуу шийтгэх юм бол хүүхэд эцэг эхийнхээ дэргэд өөрийн уур хилэнгээ, гомдлоо нууж, дардаг зан сурдаг. Гэхдээ дараа нь энэ уур хилэнгээ, гомдлоо бусад нөхцөл байдал болон өөр хүмүүст гаргадаг. Өөрөөр хэлбэл тэр дараа элсэн дээр эсвэл тоглоомын талбайд тоглож байхдаа өөрөөсөө сул дорой нэгнийг \өөрөөсөө жижиг хүүхдийг\ дээрэлхдэг.

Эцэг эхчүүдийн арга мухардсан байдал, буулт хийх, өсгөн хүмүүжүүлэх хил хязгаар, байнгын дэргэд нь байж чадахгүй гэх мэт шалтгаанаас үүдэн хүүхэд хүнд хэлбэрийн хянахын арга үгүй зөрүүдлэлтийн хэлбэрт хүргэж болох юм. Иймээс эцэг эхчүүд өөрсдийн шаардлага болон хоригдоо баттай зогсох нь их чухал юм. Эс бөгөөс хүүхдүүд таны сул талыг ашиглах болно.

Хэрэв ямар нэг хориг хэлэх бол дарах мэтийн хувилбарыг хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл:-Аав\Ээж\ нь чамд хайртай гэхдээ чи шүдэнзээр тоглож болохгүй гэх мэт. Хүүхдэд эхлээд өөрт нь хайртай гэдгийг хэлснээр хүүхэд энэ зүйлийг хийхгүй байх нь аав ээждээ хайртайгаа харуулах хэлбэр гэдгийн илрэл гэж ойлгох болно.

Эцэг эхчүүдэд өгөх зарим зөвлөгөө:

Аль болох эхлээд тэр зөрүүдлээд байгаагийн шалтгаан юу болох талаар олж мэдэхийг хичээ.

Хүүхдээ яг тэр байгаагаар нь хүлээн ав. Ямар нэг дутагдлыг нь битгий муучил.

Хүүхэддээ "Боль, болохгүй" гэх мэт хориглосон үгийг ширүүн дуугаар бус зөөлөн аясаар хэлж ойлгуулах хэрэгтэй.

Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи.

Зөрүүд хүүхэдтэй аль болох зөөлөн харьцах хэрэгтэй.

Тэдэнд хайртай гэдгээ аль болох их илэрхийлж, хэлж бай.

Тэдэнд бусад биет болон хүмүүст ямар нэг муу зүйл хийлгүйгээр өөрийн уур, гомдлоо гаргахыг зааж өг.

Эсвэл гаргаж буй ааш занг нь дууриаж үзүүлэх аргыг хэрэглэж болно.

Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж хувирна.

Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган таниулж өгөх аргаар хүмүүжүүлбэл сайн хүүхэд болно.

Уур гомдлоо дарах зарим нэг арга:

Уур хилэнгийн дэр

Дэр эсвэл хивс эсвэл боксын мешок ашигласан ч болно. Хэрэв тэд хэн нэгэнд маш их уурлаад зодолдохыг хүсвэл нь чи үүнийг цохиж болно гээд дэрээ өг. Ингээд түүнд тэр дэрийг цохисоноор уур, гомдлоо энэ дэрэнд өгч байгаа юм гэж тайлбарлаж өг.

Халаасан дах цаас

Хэрэв хүүхэд чинь уурлаж гомдоод, эсвэл зодоон цохион хийх гээд байдаг бол дараагийн удаа ийм үед хэрэв хэн нэгэнд гомдсон үедээ халаасандаа цаас авч яваад түүнийгээ гаргаж ирээд юу ч үгүй ур, эсвэл газар хаяад гишиглэж болно гэж зөвлө. 

Хүүхдийн зан ааш, авир төрх нь ихэнхдээ ээж аавын зан чанараас хамаардаг. Зарим тохиолдолд хүүхдийн зан ааш удамшиж ирсэн байдаг.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Battsetseg

      (66.181.178.200) 2017-11-08 18:10
      • 0
      • 0

      Uneheer heregtei medeelel bnaa.bayarlalaa

      Хариулах

    • uuree uuriin tuya

      (103.9.88.210) 2016-05-16 18:37
      • 0
      • 0

      ect heregtei medeelel bailaa

      Хариулах

    • cheap beats by dre

      (120.37.210.136) 2014-10-17 03:08
      • 0
      • 0

      Anybody is definitely interested, this great article "Mitt Romney’ h Though Clumsy Penny-Pinching Compulsion" by simply Alex MacGillis within the Brand-new Republic website displays precisely why Romney is totally right to not discharge any further taxation statements, less as being a intervalle more. Only make sure to read this the result of mastication to see how long out there into the weeds a dedicated reportorial disadvantage artisan such as MacGillis will go when granted nothing at all of importance as well as curiosity. It is just a work of art involving useless mudslinging about imprecise terms within the duty computer that will totally encourage Mister. MacGillis that will Romney is actually a POOR MAN. d nThe taxation statements of a profitable investor, it will come as no real surprise, are difficult matters. To evaluate these people effectively requires the abilities of the documentalist plus a taxes lawyer. Merely in that case, after performing those mind-numbing job

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.127) 2014-06-30 20:00
      • 0
      • 0

      Их хэрэгтэй мэдээлэл байна.

      Хариулах