ААН-д орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёрдахь үе шатны шинэчлэл хийх зорилтын хүрээнд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, согтууруулах ундаа, тамхи, банк санхүү зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор тогтлоо. Аж ахуйн нэгжийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгосноор жижиг, дунд аж ахуйн нэгжид улсаас нэгдсэн аргаар хуримтлал үүсгэж, буцаан олголтын мөнгөөр татвар төлөгчид хөрөнгө оруулалт хийн тоног төхөөрөмж шинээр худалдан авах, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой болно.

Аж ахуйн нэгж дараах шаардлагуудыг нэгэн зэрэг хангаж байвал буцаан олголтыг чирэгдэл, хяналт шалгалтгүйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:

-Хуулиар хориглоогүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байх

-Тухайн татварын жилд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 1.5 тэрбум төгрөг хүртэлх байх

-Тайлангаа хугацаандаа гаргасан байх

-Татвараа төлсөн байх.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар нийт албан татвар төлөгчийн 45.3 хувь буюу 40232 аж ахуйн нэгж албан татварын буцаан олголтод хамрагдах аж.
 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.