"Хааны эрэл"-д оролцогсдын сургалт хэрхэн явагддаг вэ?

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

"Хааны эрэлд 2014" олон улсын цэргийн хээрийн сургуулилт энэ сарын 21-нд эхэлсэн. Ирэх сарын 2-нд дуусах тус үйл ажиллагаа команд штабын сургууль, хээрийн сургалт дадлага, эмнэлгийн хамтарсан ажиллагаа, барилгын хамтарсан ажиллагаа зэрэг үндсэн 4 хэсэгт хуваагдан эхлээд байна. Энэхүү үйл ажиллагаа Тавантолгойн зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна.

Сургалтын эхний хэсэг болох тус зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн бааз хүртэлх шороон 15 км замыг хатуу хучилттай болгохоор болж шинэ замын шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд болсон юм.

Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн командлагч генерал Ивита Киёофүми тэргүүтэй төлөөлөгчид МУ-ын Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын бүрэлдэхүүн БХИС-ийн ЦИС-ийн багш нартай хамтран хатуу хучилттай зам байгуулах нээлтийн ажиллагаа болсон юм.

Монгол Японы цэргийн инженерүүдийн хамтын ажиллагааны үр дүнд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай замыг барих ажлын эхлэл бөгөөд хамтарсан сургуулилтын 14 хоногийн хугацаанд тавих 100 метр замын ажлыг ийнхүү эхлүүллээ.

Тавантолгойн цэргийн сургалтын үндсэн төвийн нэг нь иргэдийн эмх замбараагүй байдлыг хянах цэг аж. Одоогийн байдлаар АНУ болон хамтарсан салааны бие бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж байна. Иргэдийн эмх замбараагүй байдлыг хянах дадлага сургууль маань АНУ-ын 22, Монголын 19 цэргийн алба хаагч байгаа гэж сургагч бас дурдлаа. Тэд сургалтын зориулалттай бамбай бороохой, гав зэргийг ашиглаж байна. Мөн АНУ, Монгол, Индонез, Сингапур улсын сургагч багш нар газар дээр нь дадлага хийж байна.

Мөн хамгийн хүнд болох байлдааны талбарт эмнэлгийн тусламж үзүүлэх арга заадаг цэг. Тус цэгт 4 багштайгаар сургалт үргэлжилж байсан. Цагийн байдал дуудахад үй олноор шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлэх вэ гэсэн сургалт 31 хүнтэйгээр тус салаа цэг дээр ажиллаж байсан юм.

Түүнчлэн "Хичээлийн 1" буюу явган эргүүлийн цэр дээр уулын замыг буюу Гурвантолгойг ашигласан гэнэ. Тухайлбал, эхний толгой дээр явган эргүүлийн бүрэлдэхүүн буюу НҮБ-ын төлөөлөл болж байгаа цэргүүд ямар арга техник ашиглаж, эргүүлийн хэлбэрт багш нар ажиглалт хийж байгаа. Мөн бие бүрэлдэхүүн хэрхэн ажиллаж байгааг, тухайн салбарын бүрэлдэхүүн, явган эргүүл гүйцэтгэж байгаа салбарын бүрэлдэхүүнд маань тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул устгалын бүлэг байгаа юу энэ талаар дарга хэрхэн дээд удирдлагад илтгэж хариу арга хэмжээ авч байгаа вэ гэдгийг хэрхэн шалгаж байгааг биечлэн харуулж байв.

Дараагийн ажиллагаа болох эмнэлгийн тусламж үйлчилгээ, мөн барилгын инженерийн баг бүрэлдэхүүний ажиллагаатай танилцсан. Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар сургааль дээр АНУ, Канад, Энэтхэг, Франц, Солонгос Монголын цэргийн эмч нартай хамтарсан эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаа явагдаж байв. Тус ажиллагаанд СХД-ийн 1, 2-р хороонд тус хорооны иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авч байсан юм. Тус эмнэлгийн бүрэлдэхүүнд 40 гадаад, 16 Монгол эмчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж давхардсан тоогоор 6500 гаруй иргэдэд үйлчлээд байгаа юм байна. 

Ханы эрэлд 2014 олон улсын цэргийн сургуулийн үйл ажиллагааны хүрээнд барилга инженерийн ажил явагдаж байна. Нийт 3 байрлалд 8 төрлийн үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд 43-р сургуулийн заалны гэрэлтүүлгийг бүгдийг нь сольсон. Хоёр дахь  нь Толгойтын эцэст ойр орчимд нь цэвэр усны худаг байхгүй учир худаг барьж эхэлсэн гэнэ. Мөн Баянгол дүүргийн 114-р цэцэрлэгийн хуучин шалуудыг нь хуулж, шинэ шал суулгасан байна. Мөн 30 гаруй жил сантехниктээ нэг ч урсгал засвар хийж үзээгүй цэцэрлэгийн халаалтын шугам бүгдийг сольж шинэчилсэн. Дараа нь цонхуудыг нь сольж, хуучин хашааг буулган шинээр хашаа барьсан байна. Удахгүй тоглоомын талбайг нь шинэ тоглоомоор тохицуулах үйл ажиллагаа явагдаж байнаатай газар дээр нь танилцлаа. Жил бүр зохиогддог тус хээрийн сургуулилт жил ирэх тусам хүрээгээ тэлж гадны цэргийн багийнханы дэмжлэг ихээхэн нөлөөлж байгаа нь харагдсан. 

Мөн 23 улсын 1200 гаруй албан хаагчдадаа зориулан Бэсрэг наадмыг зохион байгуулсан. Ингэснээр олон улсын цэргийн алба хаагчдад Монголын наадмын тухай ойлголт өгөх зорилготой юм. Тус Бэсрэг наадмын үйл ажиллагаанд бүхий л цэргийн баг бүрэлдэхүүн оролцон, сонирхож байсан юм.

Х.Эрдэнэсолонго

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.