
COVID-19 болон ханиад томуу нь 2-уул шинж тэмдэггүйгээс эхлээд хүнд хэлбэрийн гэсэн маш ялгаатай төрлийн шинж тэмдгээр илэрдэг. COVID-19, ханиад томууны үед 2ууланд нь дараах нийтлэг шинжүүд илэрнэ:
· Халуурах эсвэл халуурах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөх /бие зарайх/
· Ханиалгах
· Амьсгалахад бэрх болох
· Ядарч сульдах
· Хоолой өвдөх
· Нус гоожих
· Булчин өвдөх эсвэл бүх бие өвдөх
· Толгой өвдөх
· Зарим хүмүүст бөөлжих, суулгах зэрэг шинжүүд илэрч болно /гэхдээ энэ нь насанд хүрэгчдээс илүү хүүхдэд илүү тохиолдоно/
Харин COVID-19-ийн хувьд дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд шинээр амтлах, үнэрлэх мэдэрхүй алдагдах гэж орсон байна. Энэ нь CDC-ээс гаргасан мэдээлэл бөгөөд цахимд тархаад байгаа Ковидын шинж тэмдэг, болон ханиадны шинж тэмдгийг харьцуулсан зурагтай нийцэхгүй байгаа тул иргэд та бүхэн ч гэсэн баталгаатай эх үүсвэрээс мэдээллээ авч байна уу гэж л сануулах гэсэн юм.
Мөн дээр дурьдсанчлан тус халдвар нь тухайн хүний бие физиологийн байдлаас хамаараад шинж тэмдэггүй байх ч боломжтой тул илрүүлэг шинжилгээндээ өргөнөөр хамрагдаж өөрийнхөө болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж хүсэх байна.
Эх сурвалж: https://www.cdc.gov/flu/symptoms/flu-vs-covid19.htm
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.