Умдагны үсийг хусахгүй байхыг зөвлөж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 10-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Бүсгүйчүүд сүүлийн үед гайхалтай загвартай дотуур хувцас, усны хувцас өмсөх болсноор умдагныхаа үсийг хусах, ваксаар наалдуулж татах зэргээр янз бүрийн арга хэрэглэн үснээсээ салах нь нэмэгдсэн байна. Тэгвэл барууны эмч мэргэжилтнүүд үүний сөрөг талыг анхааруулжээ.

Их Британийн Беллингхэмийн Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал, гэр бүлийн эрүүл мэнд судлаач Эмили Гибсон “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Охид, бүсгүйчүүд умдагныхаа үсийг өсвөр наснаасаа ургаж эхэлмэгц нь хусаж байна. Гэвч тэдний биед  усны болон дотуур хувцасны материал харшил өгөх болсон. Бидний эрүүл мэндэд халгүй гэж үздэг даавуун дотуур хувцас хүртэл энд яригдах болно” гэжээ.

Түүний ярьснаар бүсгүйчүүд умдагныхаа үсийг бага зэрэг хусах юм уу багасгахад л хангалттай. Мэдээж гайхалтай дотуур хувцасны чинь захнаас үс цухуйхгүй байх хэрэгтэй. Ингэснээр дотуур хувцасны материалд үлдсэн байдаг элдэв төрлийн бодис, явцын дунд үүсэх нян таны арьсанд наалдаж чадахгүй аж.

Эмили Гибсон “Бүсгүйчүүд умдагныхаа үснээс салахдаа үс гуужуулагч, вакс, сахлын хутга, электролиз, хямсаа, чимхүүр ашиглахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний угийг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний хэсэг эмзэг арьстай байдаг. Иймд хуссаны дараа үс ургахдаа бүр өтгөрч, арьсны дор буглаа үүсгэж, загатнаж, цахлайтах зэргээр улам бүр хүндрэл үүсгэдэг гэнэ. Тиймээс умдагныхаа үсийг хайчаар багасгахыг чухалчлах хэрэгтэй” гэжээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Америкийн бүсгүйчүүд умдагныхаа үсийг хусахад 2.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүнд үс гуужуулагч гэх мэт холбогдох гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүсгүйчүүдэд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд багтжээ.

Ц.Мөнхбаяр

www.mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.