Элэгний үрэвслийн эмчилгээг хэрхэн хийх вэ

Twitter Print
2021 оны 12-р сар 14-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЛИЙН ЭМЧИЛГЭЭ

Элэгний үрэвсэл яагаад их байна гэвэл өнөөгийн анагаах ухаан элгийг эмчилдэг эмчилгээг хийхгүй байгаатай холбоотой. 20 жилийн өмнө элэгний архаг үрэвсэлтэй байсан хүн өнөөдөр элгээ эмчлүүлсээр л явж байна.

Элгийг эмчилж эдгэрүүлдэг эмчилгээг л хийхгүй бол хичнээн сайхан элэг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлээд элэгний өвчлөлийг багасгаж чадахгүй.

Биологийн магистер, Анагаахын ш/у-ны доктор Frederick Robert Klenner эмч С-витаминаар элэгний хурц үрэвслийг амжилттай эмчилдэг болохыг өөрийн биеэр баталж харуулсан байна. Кленер эмч элэгний хурц үрэвсэлтэй өвчтөнүүдийг 500-700мг/кг С-витаминыг 8-12 цагийн зайтай судсаар хийж, 10гр орчмыг уулгаж 3-5 хоногт ямарч үлдэгдэлгүй эмчилж байжээ.

Зарим тохиолдолд С-витаминыг зөвхөн уулгаж эмчилж байсан байна. Нэг өвчтөнийг 5гр С-вит усанд юмуу жимсний шүүсэнд уусгаж 4 цаг тутамд уулгасан ба 4 хоногт нийтдээ 120гр С-вит уулгаж бүрэн эмчилсэн байна.

27 настай залуу элэгний хурц үрэвсэл болж нүд арьс нь шарлаж, бөөлжүүлж, 39*С халуурч ирсэн ба Кленнер эмч 30 цагийн дотор 270гр С-вит судсаар хийж, 45гр С-вит уулгасан ба дараагийн хоногуудад зовиур болон шинжилгээ нь түргэн сайжирч өвчтөн эдгэрч ажилдаа орсон байна.

22 настай шарлаж ирсэн залууг 6 хоногт 170 гр С-вит судсаар хийж, 90гр С-вит уулгаж шинжилгээнүүд нь хэвийн болж эмнэлгээс гарсан байна.

Orens гэдэг шүдний эмч 1983 онд В-вирусын халдвар авч шарласан ба өдөр бүр 25гр С-вит судсаараа хийлгэж 20гр-г ууж, хоногт 45 гр С-вит хэрэглэж 5 хоногийн дараа бүх шинжилгээ нь хэвийн болсон ба дахин 5 хоног эмчилгээгээ үргэлжлүүлж ямарч зовиургүй болсон байна. Элэгний эмч нар 6-12 долоо хоног гэртээ гам барь гэсэн боловч ямарч зовиургүй байсан тул ажилдаа орсон байна.

Calleja, Brooks нар 1960 онд нэгэн шарлаж ирсэн өвчтөнд шинжилгээ хийхэд архины циррозтой байсан ба өдөр бүр 5гр С-вит судсаар нь хийхэд 24 хоногийн дараа өвчтөний цус багадалт нь хэвийн болж, элэгний үзүүлэлт нь хэвэндээ орсон байна. Өвчтөний хэвлийн хөндийд үүссэн байсан ус нь шимэгдэж, хоолондоо дуртай болж, бага зэрэг жин нэмсэн гэнэ.

Kirchmiar 1957онд шарлаж ирсэн 63 хүүхдийг өдөр бүр 10гр С-вит судсаар нь хийж эмчлэхэд ямарч хүндрэлгүй түргэн эдгэрч байсан ба эмнэлэгт хэвтэх хугацааг 50% багасгадаг юм байна гэж дүгнэсэн байна.

Beatgen (1961) 245 шарласан хүүхдийг хоногт 10гр С-витаминаар эмчлэхэд эдгэрэлт нь түргэсч, томорсон элэг нь хэдхэн хоногт хэвэндээ орсон тухай бичсэн байна.

Японы 2 эрдэмтэн Morishiga, Murata нар 1976-1973 онд хийсэн судалгаагаар цус хийлгэсэн мэс заслын өвчтөнүүдэд С-вит судсаар нь хийхэд элэгний вирусын халдвар авах нь эрс багасдаг болохыг баталсан байдаг.

Cathcard эмч 1980-д онд С-витаминаар элэгний хурц үрэвслийг эмчилж байсан бөгөөд С-витамины эхний тунгаас эхлэн трансаминаза болон бусад ихэссэн ферментүүд бууж эхэлдэг ба 4-5 хоногийн дараа шинжилгээнүүд нь хэвийн болдог гэж баталсан байна. Үүнээс гадна элэгний хурц үрэвслийг С-вит-р эмчлэхэд архаг хэлбэрт шилждэггүй болохыг судалгаагаар баталсан байна. Энэ эмч гэмтлийн эмчээр эжилладаг байхдаа түнхний үеэ хиймэл үеэр солиулсан хүмүүст хүндрэл их гардгийг судалж түнхний хиймэл үений толгойг бөөрөнхий хийснээс болдог гэж үзэж түнхний хиймэл үений толгойг бага зэрэг зууван болгож өөрчилснөөр хагалгааны дараах хүндрэлийг багасгаж чадсан юм. Өнөөдөр энэ эмчийн зохиосон түнхний үеийг хэрэглэж байгаа. Дараа нь энэ эмч гэмтлийн эмчээсээ татгалзаж С-вит-р олон мянган хүнийг эмчилсэн ба ДОХ-г С-вит-р эмчилж болно гэдгийг баталсан байна.

Кленнер эмч элэгний архаг үрэвсэлтэй, өмнө нь 7 сар гормоноор эмчлүүлээд үр дүн өгөөгүй өвчтөнийг С-витаминаар амжилттай эмчилсэн байна. Хамт ажилладаг эмч нар нь дургүй байсан боловч (Кленнер эмч пульмонологийн тасагт ажилладаг байсан) 7 хоногт 3 удаа 45гр С-вит судсаар нь хийж, өдөр бүр 30гр С-вит уулгаж эмчилсэн ба 5 сарын дараа гэхэд өвчтөн ямарч зовиургүй болж бүрмөсөн эдгэрсэн байна.(7хоног бүр 335 гр С-вит хэрэглэсэн)

С-витамин элэгний хурц, архаг үрэвслийг аль алиныг нь ямарч үлдэгдэлгүй эмчилдэг тул эрдэмтэд элгийг эмчилдэг бодисуудаас Роллс-Ройс нь С-витамин гэж хэлсэн байдаг. С-витамины доз хэтэрхий бага байвал ямарч үйлчилгээ үзүүлдэггүй. Манайд байгаа ампултай 5% 2 мл С-вит бол 10 мг С-вит гэсэн үг. Үүнээс 100 ампул нь 10мг•100=1000мг буюу 1 гр болно. 1грС-вит бол 1 настай хүүхдийн урьдчилан сэргийлэх тун. Эмчилгээний тун үүнээс 10-20 дахин их байдаг.

ALA (алфа-липойны хүчил) хорт бодисын нөлөөгөөр элэг гэмтэхээс хамгаалж, элэгний глютатионы хэмжээг 30-70% ихэсгэдэг тул элгийг нөхөн төлжүүлж үрэвслийг нь намдаадаг байна. Элэгний эс гэмтсэн ч гэсэн глютатион нь хангалттай их байвал тэр эс үхэхгүй эргэн сэргэдэг байна.

NAC(N-acetylocysteina ) бас ALA-тай адил элгийг гэмтэхээс хамгаалж, глютатионы хэмжээг ихэсгэдэг тул элэгний үрэвсэлд зайлшгүй чухал бодис.

NAC-р хордлого болсон хүний элгийг сэргээж үхлийн аюулаас аварсан тохиолдол их байдаг. Тиймээс элэгний архаг үрэвслийн эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй бодис юм.

Багадаа элэгний хурц үрэвслээр өвдөж байсан (шарлаж байсан) хүмүүс элэгний архаг үрэвсэл болон циррозоос хамгаалж элэгний глютатионыг сэргээх ёстой.

Үүний тулд R-ALA 100 мг-3 удаа , NAC 500мг-2 удаа, Селен 200 мкг-1 удаа , С-вит 1гр-3-5 удаа , В-вит комплекс уух ёстой. Үүний хажуугаар элгээ цэвэрлэнэ. Ингэж 2-3 жил уувал элэгний архаг үрэвсэл, элэг хатуурахаас айх хэрэггүй болно. Элэгний ямарч вирустэй байсан элгээ цэвэрлээд дээрхи бэлдмэлүүдийг тогтмол уувал вирус элгийг гэмтээхээс 100% хамгаалж чадна.

Элэгний В,С болон бусад вирустай гэж оношлогдсон хүмүүс бас дээрхи эмчилгээг хийвэл элэгний архаг үрэвсэлтэй болохгүй.

Харин вирусээ устгавал элэгний өвчнөөс сэргийлнэ гэдэг бол эмийн концернуудын бизнес болохоос өвчтөний төлөө хийж байгаа зүйл биш гэдгийг бид маш сайн ойлгох ёстой.

Бохирдсон, цөсний зам нь бөглөрсөн элгэнд вирус хуримтлагддаг тул үүнээс хамгаалахын тулд элгээ цэвэрлэх л хэрэгтэй.

Элэгний архаг үрэвслийг эмчлэхийн тулд юуны өмнө элгийг цэвэрлэж цөсний замыг онгойлгож элэгний ажиллагааг сэргээх ёстой. Мөн ходоодыг хүчиллэг болгож гэдэсний бактериа нөхөн сэргээх ёстой. Үүний хамт ALA 200 мг-3 удаа, NAC 500мг -2 удаа, Селен 400 мкг -1 удаа, Сулимарин (зааврын дагуу) , С-вит 25-30 гр өдөрт, сайн чанарын В-витамины комплекс , Д-вит 10-40 мянган оун. Е-вит 400-800 оун, А-вит 25-50 мянган оун, Lecytina 1000мг-2 удаа, Магни 200мг-3 удаа, Цинк 15-30 мг зэрэг эмчилгээг хийж амжилттай эмчилдэг. Хэрэв шинжилгээнд элэгний үзүүлэлтүүд өндөр гарсан байвал шинжилгээ хэвэндээ ортол хэсэг хугацаанд мах идэхгүй хөнгөн хоол иднэ. (Дээрх витамины дозыг хараад муужрах гэж байгаа эмч байвал витамины талаар ямар ч ойлголтгүй байна гэж өөртөө дүгнэлт хийх ёстой шүү! Би витамины тухай 20 шахуу ном уншиж витамин бүх насны хүнд зайлшгүй хэрэгтэй болохыг ойлгосон)

Манайд байгаа ампултай 5% 2мл С-вит бол 10 мг С-вит гэсэн үг. Үүнээс 100ш ампул нь 10мг•100=1000мг буюу 1гр болно. 1 гр С-вит бол 1 настай хүүхдийн урьдчилан сэргийлэх тун, эмчилгээний тун үүнээс 10-20 дахин их байх ёстой. Ийм бага С-вит хүнийг эмчилнэ гэж байхгүйг бид ойлгох ёстой.

С-вит судсаар их хэмжээтэй хийхэд Аскорбиниансод гэдэг нэртэйг нь хийдэг. Аскорбиниансод нь химийн ш/ч-н хувьд давс тул цусны рН-г өөрчилдөггүй.

Мичиганы Анагаахын Академийн профессор Vincent Zannoni С-вит тогтмол хэрэглэвэл элэгний өвчнөөс айх шаардлагагүй бөгөөд 5 гр-р хэрэглэхэд элэг өөхлөхийг зогсоодог ба 50 гр хүртэл хэрэглэвэл элэгний бүх төрлийн үрэвслийг зогсоож чаддаг гэж баталсан байдаг.

Dr. Shalenberger элэгний С-вирусын архаг үрэвсэлтэй өвчтөнийг 6 сарын турш 7 хоногт 2 удаа цус ханаж, цусан дахь ихэссэн байсан төмрийн хэмжээг норм-д нь ортол багасгахад элэгний шинжилгээнд Алфа-фетопротеин болон бусад үзүүлэлт нь хэвийн болж үрэвсэл нь намдаж байжээ. Цусанд альбумины хэмжээ 3,6g/dl-c их байгаа үед цус ханахад айх юмгүй гэж энэ эмч тогтоосон байна.

Хортой мөөг идэхэд элэг гэмтэж ажиллагаагүй болж яаралтай элэг солиулахаас өөр эмчилгээ байхгүй гэж үздэг. Хортой мөөгний малгайны 1/4 буюу 20гр-г идэхэд элгийг үхүүлдэг байна. Мөөгний хордлого болсон өвчтөнийг С-вит, NAC, ALA зэрэг бодисуудаар эмчлэхэд элэг нь сэргэж элэг солиулах шаардлагагүй болдог гэдгийг олон эмч баталсан боловч одоо болтол албан ёсны эмчилгээнд оруулаагүй байгаа юм. Жил болгон мөөг түүдэг үеэр мөөгөнд хордлоо , яаралтай элэг солихоос өөр аргагүй боллоо гэж мэдээлдэг.

Dr.Bastein 1950-д онд мөөгөнд хордсон хүнийг С-вит эмчилж болдгийг баталж 2 удаа өөрөө олны өмнө 70 гр хортой мөөг идэж өөрийгөө С-вит-р эмчилж үзүүлж байсан боловч түүний энэ аргыг одоо болтол эмчилгээнд оруулаагүй.

N-acetylocystein-р мөөгөнд хордсон элгийг сэргээдэг болохыг Dr. Montanini 1999 онд 11 хүнийг эмчилж баталсан байдаг.

Биологийн болон анагаахын ш/у-ны доктор Вurt Berkson гэдэг эмч мөөгөнд хордож элэг солиулахаас өөр аргагүй болсон 79 хүнийг АLA-р эмчилж 75 хүний элгийг аварч элэг солиулах шаардлагагүй болсон байна.

Нью-Йорк хотын Колумбын Их Сургуулийн профессор Рональд Рожерс-д элэгний хавдартай, хавдар нь түргэн томорч байгаа гэж оношлуулсан 19 настай оюутан эмэгтэй үзүүлж туслахыг гуйсан гэнэ. Профессор оюутантай ярилцах явцдаа нэг төрлийн усны ургамлаар хийсэн салатанд маш дуртай тул их иддэг байсныг олж мэджээ. Рональд Рожерс оюутан эмэгтэйн амьдардаг газрыг газрын зураг дээр харахад уг ургамлыг түүдэг голын эх хавьцаа олон малын ферм байдаг ба тэд малаа голын эргийн дагуу бэлчээдэг болохыг олж мэдээд оюутан эмэгтэйг паразитын шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн ба шинжилгээний хариу нь Fasciola Hepatica гэдэг шимэгч байгаа нь батлаглаж, шимэгч устгах эмчилгээ хийж оюутан эмэгтэйн "хавдар" нь алга болсон байна.

Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийг Орос, Польшийн ардын эмнэлэгт дээр үеэс овьёосны үрийг чанаж уулгаж эмчилж байсан туршлага бий. 1 стакан овьёосыг (хальстай) угааж 1 литр усанд 1 цаг зөөлөн гал дээр буцалгаж авахад 750 мл орчим шингэн үлдэх ба үүнийг 1/2 аягыг юм идэхээс 30 минутын өмнө ууж өдөрт нь дуусгана. Эсвэл орой овьёосоо 20 минут буцалгаж овьёостой нь хамт халуун саванд хийж хоноод маргааш нь ууж дуусгана. Үүнийг 1-2 сар уугаад 1 сар завсарлаад дахин ууна гэнэ. Герсоны эмчилгээ элгийг маш сайн эмчилдэг тухай бичсэн байгаа.

Элэгний өөхлөлт гэдэг нь цөсний зам бөглөрсөн хүмүүст тохиолддог тул эмчлэхэд юуны өмнө элгээ цэвэрлэж, С-вит , Е-вит 800 оун хэрэглэж өөхжилтийг зогсоох ба элэгний глютатионыг сэргээхийн тулд АLA, NAC, Селен хэрэглэх ба ногооны сок аль болох их уувал хүндрэлгүй эдгээж болно. Элэг өөхлөхөд өөх биш 3-глицерид элгэнд хуримтлагддаг тул нүүрс усыг аль болох бага хэрэглэх ёстой.

Сүүлийн үед элгэнд "Milk Thistle"гэдэг эмийг манайд өргөн хэрэглэж байгаа бололтой. Энэ бол Оросоор Расторопша, Польшоор Ostropest гэдэг элгэнд өргөн хэрэглэдэг ургамал юм. Энд гол бодис нь сулимарин байдаг.

Монгол эм, тангуудаа ууж, элэгний судлаас цус хануулаад зун нь гүүний саамаар эмчилвэл элэгний өвчнөө хүндрүүлэхгүй эдгэрүүлж болдог. Гүүний саамаар элэгний архаг үрэвсэл болон ходоодны шархыг 80%-тай эмчилж болно гэдгийг 1970-аад онд Казахстаны эрдэмтэд баталсан байдаг.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ 2021-12- 12

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.