Баянхонгор аймагт "Дээлтэй Монгол-375" наадам болно

Twitter Print
2014 оны 06-р сар 28-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж бид ярьдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах нэгэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ бол наадмын дараах бага наадам гэж хэлж болох “Дээлтэй Монгол” арга хэмжээ юм.

Ирэх сарын 24–ний өдөр Баянхонгор аймагт “Дээлтэй монгол-375” наадам болно. Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалийн биет өвийг гадаад, дотоодод сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой энэ наадам Дуурсахын хөндийд болно.  Наадамд оролцогчдоос шилдгүүдийг зургаан төрөлд шалгаруулан 50000-375 000 төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

Тодруулбал,

  • Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд
  • Шилдэг коллекци I-III байр
  • Шилдэг хос  /насанд хүрэгчид/ I-III байр
  • Хамгийн сайн сурталчилсан нэг хэвлэл мэдээллийн байгууллага
  • Хамгийн шинэлэг хийц бүхий Монгол үндэсний хувцас, чимэглэлтэй 2 эрэгтэй, 2 эмэгтэй
  • Сайн зохион байгуулалттай оролцсон шилдэг хамт олон гэсэн төрлүүдэд шалгаруулах юм байна.
  •  
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.