"Цаст констракшн" компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 09-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн аравдугаар сарын 4-нд Сүхбаатар дүүргийн  7 дугаар хороонд барилгын осол гарч, хоёр хүн гэмтэн, нэг нь амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн үедээ хэвлэл мэдээллээр Баянцээл компанийн барилга гэгдэж байсан ч уг хашаанд "Цаст констракш энд барилга барьж байна" гэсэн хаяг бичсэн байснаа осол гарч, хүний амь эрсдэнгүүт яаравчлан буулгасан гэж орчных нь хүмүүс ярьж байсан. Тэгвэл энэ барилга нь "Номин зэрэглээ" компанийн захиалгаар "Цаст констракшн" компани барилга барих гэж байсан юм байна. Тиймээс хөдөлмөр, аюулгүй байдлын найдвартай байдлыг хангаагүйгээс хүний амь нас эрсдэхэд хүргэсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаад "Цаст констракшн" компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Барилгын ослоос үүдэн цөөнгүй хүн алтан амиа алдаж, олон гэр бүлийг өнчрөл, хагацалд унагасан хэргүүд гарсан. Гэвч харамсалтай нь тэдгээрт холбогдох хүмүүс, байгууллагад ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй өнгөрдөг. Тэр ч бүү хэл хичээлдээ явж байгаад зуурагч машинд дарагдан амиа алдсан Б.Есүгэн охины үхэлд хэн буруутай болох талаар ч одоо ч эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.