Монголын жүдочид зургаан жилийн хугацаанд 85 алтан медаль хүртжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 28-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Монголын жүдо бөхийн тамирчид 2009 оноос хойш зохиогдсон олон улсын чанартай тэмцээнүүдээс 85 алт, 104 мөнгө, 186 хүрэл медаль хүртсэн нь дэлхийд зургаад бичигдсэн байна. Энэхүү медалиуд дотор Дэлхийн аваргын алт, хүрэл, Олимпийн их наадмын  мөнгө, хүрэл медаль багтаж байгаа аж. Дэлхийд Японы баг тамирчид энэ үзүүлэлтийг тасархай тэргүүлжээ. Наран улсын тамирчдын авсан медалиудаас алтан медаль давамгайлсан юм. Эхний арван байрт Европ тивээс 5, Ази тивээс 4, Өмнөд Америкаас 1 улс багтжээ.

Жүдо бөхийн төрөл нь манай улсад 1960-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд 1980 Москвагийн Олимпийн наадмаас анхны медалиа хүртсэн. Тэр цагаас хойш Олимп, дэлхийн татами дээрээс медаль хүртсэн тамирчдыг танилцуулбал:

Олимп

Н.Түвшинбаяр-“Бээжин 2008” зуны Олимпийн наадмын алт

Н.Түвшинбаяр-“Лондон 2012” зуны Олимпийн наадмын мөнгө

Ц.Дамдин-“Москва 1980” зуны Олимпийн наадмын мөнгө

Р.Даваадалай-“Москва 1980” зуны Олимпийн наадмын хүрэл

Д.Нармандах-“Атланта 1996” зуны Олимпийн наадмын хүрэл

Х.Цагаанбаатар-“Афин 2004” зуны Олимпийн наадмын хүрэл

Дэлхийн аварга

М.Уранцэцэг-“Бразил 2013” дэлхийн аваргын алт

О.Балжинням-“Белград 1989” дэлхийн аваргын мөнгө

Д.Амартүвшин-“Бразил 2013” дэлхийн аваргын мөнгө

Д.Баттулга-“Белград 1989” дэлхийн аваргын хүрэл

Х.Эрдэнэт-Од-“Кайр 2005” дэлхийн аваргын хүрэл

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (221.157.220.101) 2014-07-29 20:02
      • 0
      • 0

      bas tsagaanbaatar delhiigees hoishoi medaltai bas bicheegyi iim medee niitlel nertei dutuu dulmag uym bicheed yadag bnaa unheer hund medleg sonirholtoi medee hurgej bgaa uym bol sain sudlaj todorhoi unen zow uym bichmeer uym

      Хариулах

    • Зочин

      (221.157.220.101) 2014-07-29 19:59
      • 0
      • 0

      nyam ochir yagaad olipoos medal awsan tamirchid dotor bdagyi uym

      Хариулах