Хөлдөөсөн бүтээгдэхүүний савалгаан дээрээс амьд коронавирус илрүүлжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 19-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард Хятад улсад ОХУ-аас импортолсон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний савалгаанаас КОВИД19 илэрсэн тухай мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Хятадын төр засгийн мэдээллийн сайтууд, Халдварт Өвчнөөс Урьдяилан Сэргийлэх, Тэмцэх төвийн веб сайт дээр хөлдөөсөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний (“Cod fish” нэг төрлийн хөлдөөсөн загас) савалгаан дээрээс коронавирусын амьд вирус илрүүлсэн талаар мэдээлж байна. Үүнээс учирч болох гол эрсдэл нь хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авч, боловсруулалт хийж буй компани, байгууллагын ажилтнууд гэдгийг анхааруулжээ.

Хүнсний аюулгүй байдал хариуцсан байгууллага, ажилтнууд энэ талаар албан ёсны мэдээлэл, анхааруулга, сэрэмжлүүлгээ гаргаж байх хэрэгтэй байна. Аливаа асуудал гарч, болж өнгөрсөн хойно амаа барьж, буруутныг хайх нь маш хариуцлагагүй бөгөөд тэнэглэл юм шүү! Холбогдох байгууллага, хүмүүс нэн чухал мэдээ, мэдээллээ цаг алдалгүй уншиж, таньж, мэдэж байх шаардлагатай!

Н.Энхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.