Европт цаасан мөнгө 1661 онд анх удаа банкны гүйлгээнд ашиглагджээ

Twitter Print
2017 оны 05-р сар 11-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

Дэвсгэртийн хэлбэртэй цаасан мөнгө 1661 оны долоодугаар сард анх удаа банкны гүйлгээнд ашиглагджээ. Швед улсын нийслэл Стокгольм хотын төв банк наймаачид төлбөрийн тооцоонд металл мөнгө, алт, мөнгөн зоосыг хэрэглэж байхыг хараад энэхүү аргыг хялбарчилхаар цаасан мөнгийг гүйлгээнд нэвтрүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Харин 1664 онд тус банк өөрийн санд төвлөрсөн металл мөнгө, алтан зоосыг гүйлгээнд оруулах шаардлага гарсан тул цаасан мөнгө ашиглахаа зогсоосон аж.

Сүүлд XVIII зуунд Францын ван XVI Людовикт Голланд, Германд явуулж буй цэргийн ажиллагаанд их хэмжээний санхүүжилт хэрэг болсон учир Шотландын нэрт эдийн засагч, Францын хааны ордны зөвлөх Жон Лоугийн эх загварыг нь гаргаж боловсруулсан цаасан мөнгийг хэрэглэсэн нь Европт хоёр дахь тохиолдол гэж үзжээ.

Гэхдээ Европ цаасан мөнгө хэрэглэх талаар Азиас олон жилээр хоцорсон юм. Өгөдэй хааны үед цаасан мөнгө хэрэглэж байсан баримтуудыг эрдэмтэд үнэн гэдгийг нь баталсан билээ. Харин шинэ зуунд цаасан мөнгө хэрэглэгдэхгүй байх гэсэн таамгийг судлаачид гаргаж ирсэн. Учир нь дэлхий нийтээр электорон хэрэгсэл, цахим картанд мөнгөө байршуулж данснаас дасны хооронд шилжүүлэг хийх, төлбөрөө карт уншуулаад хийдэг болно гэсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.