Л.Гүндалай турж, гоолиг болсон нууцаа хуваалцав

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Саяхан УИХ-ын гишүүн асан, Боомтын газрын дарга Л.Гүндалай нэгэн сонинд ярилцлага өгөхдөө өөрийн турсан аргаа хуваалцжээ. Тэрээр өөртөө зарцуулах цаг зав муу учраас нэг л мэдэхэд таргалчихсан байсан. Сүүлийн 20 жил 92 кг жинтэй байснаа саяхнаас 20 кг тураад 72 кг болсон. Их турахаар арьс унжаад, зарим хүн уулзахаараа "бие нь сайн уу" гэж асуудаг болсон гэжээ. Тиймээс ч буцаад 6 кг нэмж таргалжээ.

“Ер нь таргалалт гэдэг бол маш хортой, өвчний эх үүсвэр байдаг. Залуу байхдаа хүн яваад байдаг. Хөгшрөхөөрөө явж чадахаа болино, амьсгаадна, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй болно. Хүмүүс үүнийг ойлгодоггүй, тарган цатгалан байх гоё гэж ярьдаг, тэр бол буруу” гээд “Би өөрөө Хөвсгөл далайн эрэгт төрж өссөн болохоор голдуу далайн хоол иддэг. Ер нь хоолны өөхийг нь ялгаж махыг нь идэх хэрэгтэй. Тэгвэл эрүүл аргаар турна гэсэн үг. Гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Гурил бол хүний өөх тос болж задардаг маш хортой. Гурилтай хоолны гурилыг ч би иддэггүй" гэх зэргээр турсан нууцаа хуваалцжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.