
NFL LA Super Bowl-ын өмнөхөн Covid-19 вакцинжуулалтын түр цэгийг байгуулна. Super Bowl Experience эсвэл аваргын төлөөх тоглолтод оролцох хөгжөөн дэмжигчдээс вакцинд бүрэн хамрагдсан байх юм уу эсвэл сөрөг хариу шаардан шаардлагыг хангасан дэмжигчдийг ордонд нэвтрүүлнэ.
NFL болон Лос Анжелесийн Нийгмийн Эрүүл Мэндийн Газар 2-р сарын 13-нд SoFi цэнгэлдэх хүрээлэнд болох Super Bowl тоглолтын өмнө Лос Анжелесийн Конвенцийн төвд COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтын эмнэлгийг байгуулахаар болжээ.
Тус эмнэлэг нь Super Bowl Experience-ийн талбайд байх бөгөөд тэнд вакцины ямар ч тунг хийлгэсэн дэмжигчид NFL-ийн интерактив тоглоомын парк руу орох үнэгүй тасалбар авах болно гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Лос Анжелес дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Барбара Феррер "NFL-тэй хийсэн бидний хамтын ажиллагаа нь хүмүүст аюулгүйгээр, Америкийн хөлбөмбөгийн хамгийн сайн сайхныг мэдрэх боломжийг олгож байна. Вакцинжуулалт, шинжилгээ, маск зүүх, гарын ариун цэврийг сахих зэрэг нийгмийн эрүүл мэндийн шууд арга хэмжээ нь олон хүнд Super Bowl-ийн сайн сайхныг аюулгүй мэдрэх боломжийг олгоно.
Хөлбөмбөгийн улирлын турш бие биедээ анхаарал тавьж байсан NFL болон бүх хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлж, үзэсгэлэнт Лос Анжелес хотод болох Super Bowl-д хүн бүрийг угтан авахыг тэсэн ядан хүлээж байна." гэжээ.
Тус түр цэг 2-р сарын 5-6, 2-р сарын 10-12-нд ажиллана. Super Bowl Experience эсвэл аваргын төлөөх тоглолтод оролцох хөгжөөн дэмжигчдээс вакцинд бүрэн хамрагдсан байх юм уу эсвэл сөрөг хариу шаардан шаардлагыг хангасан дэмжигчдийг ордонд нэвтрүүлнэ.
Дэлгэрмаагийн Баасанжаргал
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.