
Эмчийн зөвлөгөөнөөс:
1. Хөхөөр хооллох үед зүгээр байгаад бор хоолонд орохдоо өтгөн хатаж эхэлсэн бол танай хүүхдийн гэдэс урт гэсэн үг. Энэ бол өвчин биш, өтгөн хаталттай нийт хүүхдийн бараг 25% гэсэн байх шүү ийм урт гэдэстэй байдаг. Ийм хүүхэд насан туршдаа л өтгөн хаталттай тулгарна. Хоол унд, дасгал хөдөлгөөнөөр зохицуулж л амьдарна. Зарим тохиолдолд 4 5 настай байхад нь өндөр болох үед гэдэс нь сунахгүй үлдээд хэвийн болох тохиолдол байдаг. Өөрөөр бол өвчин биш учраас эмчилгээ байхгүй гэв.
2. Тогтмол клизм тавьж баадаг хүүхэд бол жоохон томроод сургуульд орох үед өмдөндөө баадаг л хүүхэд болно. Шулуун гэдэс бол дан булчингаас бүтсэн эрхтэн. Тогтмол клизм тавьснаар өөрөө дүлж өтгөнөө гаргах зуршилгүй болдог. Мөн клизм маш хүчтэй базлалт өгдөг учраас хүүхэд хүндрэхээсээ айгаад өтгөнөө гаргахгүй бүр их хатаана (манай хүү яг тэгдэг, баас нь хүрээд байхад сандраад л гүйсээр байгаад бүр хатаадаг. Тосуулахаас ч айна). Тэгээд шулуун гэдэс дээр хэлсэнчлэн булчин учраас өдөр бүр тогтмол цагт дор хаяж 10 минут тосдог бол тосоод, хөтөвчинд суудаг бол суулгаад хүүхэддээ баагаарай гээд хэлээд байх ёстой гэсэн. Энийгээ яг тогтмол өдөр бүр 4 5 нас хүртэл нь хийж зуршил болгох бөгөөд нэг өдөр ч мартаж болохгүй гэсэн.
3. Хоол бол угаасаа ойлгомжтой байх өө. Цагаан гурил, будаа, төмс, банана, сүү цагаан идээг бүр мартна. Нэмэлтээр хооллох бүрт ургамлын тос 1 халбага уулгана. Манайх оливын тос угаасаа уулгадаг юм өө өдөрт 4 5 удаа. Цагаан идээнээс гэхдээ шар сүү, тараг өгөх ёстой гэсэн шүү. Өдөржингөө үзэм, хар чавганы шүүс уудаг. Би жимсээ чанахгүй, 2ланг нь нийлүүлээд миксердээд өгдөг.
4. Эмний хувьд ашигтай бактери бас лактулоза сироп. Манай хүү лактулоза сироп угаасаа 11 сартайгаасаа хойш өдөр бүр ууж байсан. Харин эмч лактулозагаа тунгаа нэмээд өөрийн хүүхдэд тохиромжтой тунг олохыг зөвлөсөн. Тэгээд тэр тунгаа өдөрт 3 хувааж өгнө. Манай хүүд өдөрт 2 уут зохиод байна лээ. Тэрийгээ 3 хуваагаад өгч байгаа. Харин өтгөн нь яг тогтмол гараад хэвийн болоод ирэх үед зогсооно гэсэн. Гэхдээ дор хаяж 10 хоног уугаарай гэсэн. Хүүхдийн гэдэсэнд байдаг бактери учраас муу юм байхгүй, дасал болдоггүй гэж тайлбарлаж өгсөн.
5. Дасгал бол хүүхдийн гэдэсний дүүрэнгийн үед хийдэг дасгалууд байна лээ. Гол нь өглөө орой тогтмол хийлгэх. Мөн оройдоо гэдсийг нь илж өгнө. Гол нь бүтэн тойргоор ирэхгүй жижиг тойргоор илэх юм байна лээ. Томоор илвэл гэдэс нь улам сунаж зарим тохиолдолд түгжрэл үүсэх аюултай гэсэн. Хүүхэд хөдөлгөөнтэй байх хамгийн чухал бөгөөд нэрт нь боломжтой бол дугуй авч өгөөд унуул гэсэн.
Дээрх зөвлөгөө бүрийг уйгагүй дагах хэрэгтэй. Хүүхэд гэдэсээ илүүлэхгүй, дасгалаа хийхгүй, тосуулахгүй байлаа ч хүүхдийнхээ төлөө хичээх л хэрэгтэй. Хүүхдийн өтгөн хаталт зөвхөн ээжээс л хамаарна, өөр эмчилгээ байхгүй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.