Өөрөө өөртэйгөө эрүүл сайхан харилцаатай байгаагийн 11 шинж тэмдэг...

Twitter Print
2023 оны 01-р сар 09-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Өөрөө өөртэйгөө эрүүл сайхан харилцаатай байгаагийн 11 шинж тэмдэг

1. Та өөртэйгөө ганцаараа, тайван амгалан цагийг өнгөрөөх дуртай.

Яг ийм мөч танд сайхан, уйтгар гунигтай биш, харин ч сонирхолтой санагддаг. Та ийм үедээ өөрийгөө зугаацуулах ч юм уу эсвэл зүгээр л амарч, тайвширч болдог.

2. Та өөртөө итгэдэг.

3. Та өөрөө бие даан шийдвэр гаргаж, сонголтоо хийж, өөрийн алхамдаа хариуцлага хүлээдэг.

4. Та өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ойлгодог.

Та тэдгээрийг ялгаж салган, хэрхэн яаж амьдрахаа мэддэг, эрч хүчээ хянаж, хэрхэн яаж илэрхийлэхээ мэддэг.

5. Та өөртөө хөрөнгө оруулалт хийдэг.

Өөрийнхөө хөгжил дэвшил, эрүүл мэнд, сэтгэл ханамж таашаал, тав тухтай байдал, сэтгэлийн тайтгаралдаа.

6. Та өөрөө өөрийгөө хангалттай шүүмжилдэг.

Та өөрийн давуу болон сул талуудыг ялгаж, "сайн" гэсэн санааныхаа эсрэг үйлдлийг хийсэн үедээ бүтэлгүйтэл, саад бэрхшээлээ хүлээн зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ та өөрийгөө загнаж зүхдэггүй, харин гарсан үр дагавраа даван туулж, ирээдүйдээ дүгнэлт хийдэг болно.

7. Та өөрөө өөрийгөө дэмжиж чадна.

Та өөрт тохирох зүйлийг мэдэж, тэр бүхнээ ашигла. Та бас бусдаас тусламж хүсч тайван ханддаг, энэ нь таны хувьд сул дорой байдлын шинж биш байх ёстой.

8. Та өөрийгөө аз жаргалтай болгодог.

Таны амьдралд биеэ дааж өөртөө зориулсан таашаал авах цаг хугацаа, нөөц баялаг гэж бий.

9. Та өөрийгөө мэддэг.

Та хэн бэ, ямар хүн бэ, танд ямар зан чанар, ур дүй, дадал чадвар, хүсэл, зорилго, хүсэл тэмүүлэл, үнэт зүйлс байгаа вэ?

10. Та өөрийнхөө хил хязгаарыг хүндэтгэдэг.

Та юуг зөвшөөрч болох, юуг зөвшөөрөхгүй талаар тодорхой ойлголттой болсон. Хүмүүс таныг сонсохгүй бол энэ мэдээллийг хүмүүст хэрхэн хүргэж, өөрийнхөө талд шийдвэр гаргахаа мэддэг.

11. Та бусадтай харилцаа тогтоохдоо сайн.

Та харилцааны ач холбогдол болоод түүний чухалыг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийгөө сайн хүмүүсээр хэрхэн хүрээлэхээ мэддэг.

Орчуулсан: Э.Булган

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.