М.Клозед ганцхан гоол хэрэгтэй

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Германы Т.Мюллер тэргүүлж байна. Түүнтэй адил дөрвөн гоолтой Өмнөд Америкийн хоёр шилдэг довтлогч байгаа. Гэхдээ Нэймер, Л.Месси нар нэг ч оновчтой дамжуулалат өгөөгүй бол Т.Мюллер нэг гоолын дамжуулалт өгсөн аж. Мөн гурван гоолтой Колумбын Ж.Родригес, Францын К.Бензема, Голландын А.Роббен, Р.Ван Перси, Швейцарын Ч.Шакири, Эквадорын Э.Валенсиа нар араас нь нэхэж байгаа аж. Дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч нь 15 гоол оруулсан Бразилын Роналдо, Германы М.Клозе нар юм.

Харин Бундестимийн супер довтлогч М.Клозе ХХ дахь удаагийн тэмцээнд оролцож байгаа учир 16 дахь гоолоо оруулах боломжтой. Харамсалтай нь урд шөнө АНУ-ын эсрэг тоглолтонд М.Клозе хоёрдугаар үеийн эхэнд гарч ирсэн ч гоол оруулж чадаагүй. Маргааш Алжирын эсрэг хийх тулаанд Й.Лев түүнийг сэлгээгээр дахин тоглуулж бүх цаг үеийн мэргэн бууч болохыг нь хараах Германы мянга, мянган хөгжөөн дэмжигчид Бразилыг зорьж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.