Сураг алдарсан нисэх онгоцны нууц тээвэрлэсэн ачаандаа байх магадлалтай

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-наас хойш сураг алдраад байгаа Малайзийн иргэний агаарын тээврийн  "Boeing 777-200" онгоц их хэмжээний ачаа тээвэрлэж явсан мэдээлэл тухайн үед гарч байсан. Харин онгоцны тавцанд  ачсан зарим  ачаа  дагалдах    бичиг    баримтад тэмдэглэгдээгүй байжээ. Өөрөөр хэлбэл, нууц ачаа тээвэрлэж явсан гэсэн үг. Их Британийн "The Daily Mail" сонин ийм дүгнэлт хийгээд байна. Сураггүй болсон онгоцны эрэл хайгуул болон мөрдөн шалгаж буй баримт бичигт хавсаргасан ачаа тээврийн жагсаалтаас харвал энэ онгоцоор нийтдээ 5.4 тонн жимс тээвэрлэж явсан аж.

Гэвч "Malaysian Airlines"-ийн тэргүүн Ахмад Яхья хөлөгт байсан 2.5 тонн ачааны нэг хэсэг нь буюу 200 кг нь литийн зай хураагуур (батарей) байсан гэж мэдэгдсэн юм. Ингэхээр цаад үлдсэн 2.3 тонн нь чухам ямар ачаа байсан талаархи мэдээлэл байхгүй байгаа гэсэн үг аж. Энэ чухам ямар ачаа байсан талаархи мэдээлэлд нисэх онгоцыг эзэмшигч компанийнхан хариулт өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд литийн зайны маркийг хэлэхээс ч татгалзсан нь анхаарал татаж байгаа аж. Харин "Malaysian Airlines"-ийн төлөөлөгч "бусад ачаа бараа нь радио тоног төхөөрөмжийн жижиг эд анги, цэнэглэгч байсан" хэмээн мэдэгджээ.

"The Daily Mail" сонин тус онгоцны ачаа тээврийн бичиг баримтын хуулбарыг олж авч чадсан бөгөөд эндээс харвал сураггүй болсон онгоц нийтдээ 1.9 тонн жин бүхий 133 ширхэг ачаа, 2.5 тн-ын жин бүхий 67 нэгж ачаа тээвэрлэж байсан нь тодорхой болжээ. Харин "Malaysian Airlines"-ийн тэргүүний дурьдсан литийн зай хураагуурын талаар уг  бичиг баримтад огт тусгаагүйгээр зогсохгүй энэ төрлийн ачаа бараа тээвэрлэхэд дагалддаг аюулгүй байдлын сануулга ч дээрхи баримт бичигт байгаагүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор литийн зай хураагуурт гал авалцсанаас агаарын хөлөг сүйрсэн гэсэн анхны таамгууд гарч байсныг тус сонин нэхэн сануулжээ.

Түүнээс гадна сураггүй болсон онгоцонд  агаарын хөлгийн навигацийн систем  болон цэргийн техникийн бүрдэл хэсэг, хагас дамжуулагч тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл судалгаагаар дагнадаг Freescale Semiconductor компанийн 20 ажилтан зорчиж байжээ. "The Daily Mail"-ийн таамаглаж байгаагаар агаарын тээврийн компани нууц бараа тээвэрлэж байснаа ил тодоор хүлээхийн оронд жимс, хүнсний бараа гэж  бүртгүүлэх нь хамгийн боломжтой арга зам байж болох юм хэмээн үзжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.