Иран ОХУ-д пуужин болон дрон илгээнэ

Twitter Print
2022 оны 10-р сар 20-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Иран улс ОХУ-д дроноос гадна газраас - газар төрлийн пуужин илгээнэ хэмээн Ираны дипломатчид болон дээд албан тушаалтнууд Ройтерс агентлагт мэдэгджээ.

Ираны Дэд ерөнхийлөгч Мохаммед Мохберийн Ираны Хувьсгалын арми болон Үндэсний Аюулгүй байдлын дээд зөвлөлийн албан тушаалтнуудын хамтаар энэ сарын 6-нд Москва хотод хийсэн айлчлалын хүрээнд Оросын талтай зэвсэг нийлүүлэх гэрээ хийсэн болохыг Ройтерс агентлаг онцолж байна.

Ираны албан тушаалтнуудын мэдэгдсэнээр оросууд Ираны талаас нэмж дрон, шинэчлэн сайжруулсан Fateh, Zolfaghar пуужингуудаас илгээхийг хүссэн аж.

Ираны зүгээс ОХУ-д Shahed-36 агаараас-газар цохилт үзүүлэх зориулалттай пуужинг нийлүүлэхийг зөвшөөрчээ.

Fateh-10, Zolfaghar нь Иранд үйлдвэрлэсэн богино зайн газраас - газар цохилт үзүүлэх зориулалттай баллистик пуужингууд бөгөөд 300-700 км зайд байгаа байг онох чадалтай аж. 

Ираны Гадаад харилцааны яамнаас Ройтерс агентлагийн мэдээллийг үгүйсгэн, Иран улс ОХУ-д зэвсэг нийлүүлснээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны тогтоолыг зөрчинө гэдгийг онцолсон бол Кремль Украинд явуулж буй дайнд ОХУ-ын зэвсэгт хүчин Ираны зэр зэвсэг ашиглаагүй хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.