Дахин нэг автын осол гарч 18-20 насны эмэгтэй амиа алдлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр автын хоёр осол гарч эмэгтэй хүмүүс хохирогч нь боллоо. Өглөө үүрээр 05:00 цагийн үед СЭЗДС-ийн өмнөх зам дээр 25 орчим насны эмэгтэйг дайраад зугтаасан хэрэг гарсан бол 10:30 цагийн үед Улаанбаатар их дэлгүүрийн өмнөх автобусны буудлын ойролцоо шугамын автобус 18-20 насны эмэгтэйг дайрч амь насыг нь хохироожээ. Тодруулбал М:13-Шархад-III, IV хороолол чиглэлийн автобус гарцаар гарч явсан эмэгтэйг мөргөн унагаж хохирогч газар дээрээ нас барсан аж. Хэргийг шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэлжээ.

 

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.