Шөвгийн 16-д Америк тивийн найман төлөөлөл шалгарлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Бразил улсад үргэлжилж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд урд шөнө дуусч маргааш нокаут шат эхэлнэ. Энэ удаа Америк тивээс Бразил, Аргентин, Уругвай, Чили, АНУ, Мексик, Коста Рика, Колумбын шигшээ бага шөвөгт үлдсэн бол Европ тивээс Герман, Франц, Голланд, Бельги, Швейцарь, Герк, Африк тивээс Нигери, Алжирын багууд цааш өрсөлдөх эрхээ авсан. Өмнөх дэлхийн аваргад Америк тивээс найман улс шөвгөрсөн ч гацхан улс хагас шигшээд үлдэж дөрөвдүгээр байр эзэлсэн. АНУ, Мексик, Чили 16-гаас хасагдсан бол Бразил, Аргентин, Парагвай шөвгийн наймаас гэртээ харьсан.

2014 онд мөн Америк тивийн багууд давамгайлсан ч тэдний боломж илүү үнэлэгдэхгүй байна. Хэсэгтээ гурав хожсон Аргентин, Колумб өнгөтэй байгаа ч Европын шилдэг довтлогчид илүү дарамтгүй тоглолт үзүүлсээр байгаа юм. Швөгийн 16-гийн оноолтыг харахад Бразил, Голланд, Франц, Аргентин, Герман сул өрсөлдөгчтэй учраа таарсан. Харин Коста Рика-Грек хоёрын хэн азтай нь дэлхийн аваргын түүхэндээ анх удаа шилдэг наймд үлдэхээр боллоо.

 

Шөвгийн 16-гийн оноолт

Бразил-Чили

Голланд-Мексик

Колумб-Уругвай

Коста Рика-Грек

Франц-Нигери

Аргентин-Швейцарь

Герман-Алжир

Бельги-АНУ

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.