“Хаан” Жеймс ирээдүйгээ өөрөө шийднэ

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн шилдэг тоглогч Л.Жеймс ирэх сарын 1-нд чөлөөт агент болно гэдгээ хэллээ. Түүний гэрээ хоёр жилийн дараа дуусах байсан бөгөөд энэ хугацаанд 42.7 сая ам.доллар авах байв. Гэвч “Хаан” Жеймс цалингаа нэмүүлэх хүсэлтээ өгчээ. “Майами Хит” багийн эзэн Пэт Райли түүний саналыг ярилцаж үзье гэдгээ мөн хэлсэн байна. Хэрэв Леброн багаа орхиход хүрвэл “Нью Йорк Никс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Даллас Маверикс” зэрэг шилгүүд багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн аж.

Л.Жеймс Флорида мужийн багт дөрвөн улирал тоглохдоо хоёр удаа NBA-ийн аварга, хоёр удаа финалын MVP, дөрвөн удаа улирлын MVP, дөрвөн удаа бүх оддын тоглолтонд оролцжээ. Мөн 2003 оны алдарт драфтыг тэргүүлж орж ирсэн тэр цагаас хойш таван удаа NBA-ийн аваргын төлөө тоглож, 10 удаа бүх оддын тулаанд оролцож, 2006, 2008 оны бүх оддын тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”, найман удаа бүх Америкийн сагсан бөмбөгийн нэгдүгээр баг, хоёр удаа хоёрдугаар багт нэрлэгдэж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.