Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг зайлуулж МАХН-ын даргын суудалд санаархсан уу

Twitter Print
2013 оны 11-р сар 09-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын мянгатын дэд дарга Ч.Азар, мянгатын хяналт ёс зүйн дэд хорооны дарга Д.Шонхоо, зуутын дарга Д.Нансалмаа, А.Нурбек нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Монгол Улсын шадар сайд, тус намын дэд дарга Д.Тэрбишдагва,  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй намын удирдлагууд намын дүрмийг зөрчиж байна гэлээ. Тэд энэ тухайгаа намын удирдлагууддаа хэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу сонсоогүй аж. Гэтэл намын дарга Д.Тэрбишдагва өөрийг нь дэмждэг цөөн тооны хүмүүс цуглуулан ямарваа асуудлуудыг шийдэж байгаа нь хууль бус ажиллагаанд гүнзгий орсныг хэллээ. Иймэрхүү хууль бус уулзалтаас болж Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын мянгатын дарга нар болон гишүүдийн хооронд үл ойлголцох явдал гаарч эхэлжээ. Сүүлийн үед намын нэр хүнд олны дунд унаж байгаа нь намын удирдлагуудтай холбоотой. Тэдэнд хариуцлага тооцох ёстойг хэлцгээж байлаа.

Өнөөгийн нөхцөлд ганцхан Сонгинохайрхан дүүрэгт МАХН хуваагдаад байгаа биш бусад аймаг сум, дүүргүүдэд нам хуваагдаж байгаа гэв. Тэдний зүгээс Д.Тэрбишдагвыг МАН-д орон зайгүй болоод МАХН-ыг дагаж гүйсэн, чихэнд дээр цэцэг ургуулан хамтарч сайхан ажиллана хэмээн ярьж намын дэд даргын суудалд суусныхаа дараа намын мөрийн хөтөлбөр, дүрэм, зарчмыг бүдүүлгээр зөрчсөн гэлээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард 86 дугаар сургууль дээр дүрэм зөрчин хуралдаж намын бүтэц зохион байгуулалтыг эвдсэн. Энэ мэтчилэн хэд хэдэн удаагийн хууль бус хурал хийж байгаад нь мянгатуудын дарга нарыг үгүйсгэж эхэлсэн аж. Тиймээс хууль бус үйлдэл хийсээр байгаа, намын дарга Н.Энхбаярын захисан захиас даалгаврыг биелүүлээгүй Д.Тэрбишдагвыг огцрохыг шаардаж байна гэсэн юм. Маргааш (өнөөдөр) Д.Тэрбишдагва хууль бус хурал хийх гэж байна. Уг хурлаар Н.Энхбаяр даргыг зайлуулж өөрийгөө намын дарга болгох гэж байгаа гэв. Мөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажилласан 192 ухуулагчийн цалинг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа тул намын гишүүд мянгатын дарга нартайгаа хэл амаа ололцохоо байж эхэлжээ. Ядаж өдрийн 5000 төгрөгөөр бодож хүмүүсийнхээ цалинг өгөх хэрэгтэй гэцгээв. Цалингаа аваагүй ухуулагчид 14-21 хоногийн ажлын хөлсөө авна. Хэрэв өгөхгүй бол намын удирдлагуудыг залилан мэхэлсэн хэмээн зарлах болно гэсэн юм.

Э.ЭНХ

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (188.62.4.43) 2014-04-03 15:37
      • 0
      • 0

      uhruud, namiin gishuun boloh, hulgai luivar hiihgui bol amidralgui bolson maluud jujgee hii, nam nertei hulgaich, shashind munharsan hun-hoguud

      Хариулах