Үнээ нэмсэн ”Атар Өргөө”-г ШӨХТГ-аас шалгаж эхэлжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед талхны үнэ нэмэгдсэн нь ард түмэнд нэрмээс болж буй. “Мишээл” талх 1100 төгрөг байсан бол 1200-1250 төгрөгөөр зарагдаж эхэлсэн. Дэлгүүрүүдэд буруу өгөх арга байхгүй яагаад гэвэл үйлдвэрээс ирсэн үнээр нь зарж байгаа гэсэн тайлбар өгч байсан.

Харин “Талх чихэр” ХК "түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн. Атар талхнаас бусад талхны үнийг өнгөрсөн долоо хоногоос 50-100 төгрөгөөр нэмсэн" гэх тайлбарыг өгсөн бол өнгөрсөн мягмар гарагаас /06.24/ эхлэн иргэдийн хүнсний нэг гол хэрэглээ “Атар” талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 1000 төгрөг болсон юм. Ийнхүү үнэ нэмэгдсэнээр өмнө нь 900 төгрөгийн үнэтэй байсан Атар талх, Алтан түрүү, Атар зүссэн талх тус бүр 1000 төгрөг, Өргөө талх 800 төгрөг, Зуйван чех талх 850 төгрөг байсан бол 950 төгрөг болсон байгаа. Харин чанар болоод хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт гараагүй.

Уг нь Засгийн газраас "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд гурилын үйлвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үйлдвэрлэгчид нэг кг гурилын үнийг 550-730 төгрөгөөс илүү гаргахгүй байх үүрэг хүлээсэн билээ. Гэтэл "Атар Өргөө" компани ийнхүү бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэнээ мэдэгдсэн нь олны дургүйцэлтэй тулгараад байна.

Тэгвэл ШӨХТГ-аас ямар учраас талхны үнээ нэмсэнийг судалж, шалгаж байгаа бөгөөд үнээ нэмэх үндэслэл бараг байхгүй гэж үзэж байгаа юм байна.

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.