“Нохой” Суарес дөрвөн сар бөмбөг өшиглөхгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

“Нохой” Суарес дөрвөн сар хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа. Дэлхийн аваргын үеэр Италийн багийн Кьеллиниг “хазаж” дээрх хочийг авсан. Уругвайн довтлогч Л.Суарес өмнө нь хоёр ч удаа эсрэг багийн тоглогчийг хазаж байсан туршлагатай нэгэн гэнэ. Голландын “Аякс”-т байхдаа О.Баккалд шүдээ шигтгэж байсан бол ноднин жил “Челси”-гийн Б.Ивановичийг хазаж үзжээ.

Түүний энэ үйлдийг ФИФА хэлэлцээд дөрвөн сар ямар нэгэн тэмцээнд орох эрхийг нь хассан байна. “Ливерпуль”-д тоглож байсан ахмад тамирчин Р.Фаулер хэлэхдээ “Л.Суаресыг зүгээр өнгөрөөж болохгүй. Тэр хичнээн сайн хөлбөмбөгч байлаа ч хийсэн үйлдлийг нь хараагүй өнгөрсөн шүүгч бас буруутай. “Ливерпуль” Их Британийн хамгийн алдартай клуб. Бид сая, сая хөгжөөн дэмжигчээ хүндлэх хэрэгтэй” гэсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.