“Цөлийн үнэгнүүд” шөвгөрч, 50 мянган ам.доллараар шагнууллаа

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014” дэлхийн аваргын “Н” хэсэгт багтсан Алжир хэсгийн эхний тоглолтонд Бельгит 1:0-ээр хожигдсон билээ. Харин хоёр дахь тоглолтондоо БНСУ-ыг 4:2-оор хожсон. Энэхүү ялалтынх нь дараа тус улсын хөлбөмбөгийн холбоо ОХУ-тай хийх шийдвэрлэх тоглолтонд хожиж хэсгээсээ гарах юм бол нэг тамирчинд 50 ам.доллар өгнө гэж амласан. Алжир-ОХУ-тай 1:1-ээр тэнцэж хожиж чадаагүй ч энэхүү тэнцээ нь хэсгээс гарахад хангалттай байлаа. Мөн хөлбөмбөгийн холбоо нь дэлхийн аваргад бага шөвөгт шалгарсан тамирчдаа шагнах болсноо мэдэгдсэн байна.

Алжир хэсгийн тоглолтонд азтай байж тэмцээнээ үргэлжлүүлэх болсон ч шөвгийн 16-д хүчирхэг Герман тэднийг хүлээж байгаа аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.