Хоол битгий сой, хэтрүүлэн битгий ид

Twitter Print
2021 оны 03-р сар 12-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Хэт их нүүр ус идэхгүй байх, дээр нь элэг цөсний үйл ажиллагаа сайн байгаа үед илүүдэл жин хасах гэдэг тийм ч хэцүү зүйл биш байдаг. Цөс туулгаж, элэгний үйл ажиллагаа дэмжээд гарсан өөрийнхөө өөрчлөлтийг зургаар оруулав.

Сүүлийн 5 жил олон нийтэд таргалалт, илүүдэл жин хасах талаар зөвлөгөө өгч ажиглахад илүүдэл жин, таргалалттай хүмүүст нийтлэг зүйлүүд ажиглагддаг. Нүүрс-усны хамааралтай, хоолны дуршил ихэссэн, хоол шингээлт удааширсан, стресс ихтэй, нойрны хямралтай, өтгөн хаталттай, цөс зогсонгишилтой, цөсний хүүдий нугаларалттай, цөс чулуутай гэх зэрэг шинжүүд нийтлэг ажиглагддаг.

Өдрөөс өдөрт аяандаа жингээ буулгаж эсийн түвшинд эрүүлжихийн тулд:

Хоол битгий сой, хэтрүүлэн битгий ид.

Амттайг нь бус шимтэйг нь сонго.

Ясны шөл ууж бай, тамир тэнхээнд тустай.

Хатуулагтай усаа хужраар зөөллөж бай, цөс ялгарахад тустай.

Тараг, айраг, хоормог исэг идээ хэрэглэж бай, бүдүүн гэдсэнд тустай.

Цэнгэг агаарт гарч бай, тархинд тустай.

Амьсгалын хэмнэлээ мэдэрч бай, зүрхэнд тустай.

Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.