Евро-2020 тэмцээний A хэсгээс Уэльс болон Италийн шигшээ багууд шөвгийн 16-ийн шатанд шалгарч чадлаа

Twitter Print
2021 оны 06-р сар 21-нд 19:16 цагт
Мэдээний зураг,

Евро-2020 тэмцээн эхлээд 10 хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл өнгөрсөн шөнө A хэсгийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Энэхүү хэсгээс Уэльс болон Италийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарч чадлаа.

Эхний тоглолт Уэльс болон Италийн шигшээ багуудын хооронд боллоо. Хоёр багийн тоглолтын турш нэг гоол орсон бөгөөд Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Маттео Пессина 39 дэх минутад оруулсан байна. Харин Уэльсийн шигшээ багаас 55 дахь минутад улаан хуудас авч талбайг чөлөөлсөн. Ингэснээр 20 настай 279 хоногтой Уэльсийн шигшээ багийн Этан Ампаду 2004 онд Нидерландын шигшээ багтай тоглоход Жон Хейтинг 20 нас 217 хоногтойдоо улаан хуудас авч талбайг чөлөөлснөөс хойших энэ хар амжилтыг үзүүлсэн хамгийн залуу тоглогч болжээ.

Итали улс 2018 оны 9-р сард Португалид хамгийн сүүлд хожигдсоноос хойш түүхэн дэх хамгийн урт хожигдоогүй цувралтайгаа тэнцэж одоогоор илүү гарч 30 тоглолтод хожигдол гээчийг амсалгүй 25 хожиж таван удаа тэнцжээ. Итали улсын шигшээ баг бүх тэмцээний хүрээнд 11 тоглолт дараалан гоол алдалгүй явж байгаа бөгөөд тэдний хамгийн өндөр амжилт 1972-1974 оны хооронд гоол алдалгүй 12 тоглолтод оролцсон нь билээ. Италийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний 41 тоглолтын 22-т нь буюу (54%) хаалгаа хуурай манаад байгаа бөгөөд ард яваа Германы багаас 3-аар илүү байна.

Италийн шигшээ баг энэ тэмцээний гарааны XI-д найман өөрчлөлт хийсэн бөгөөд энэ нь томоохон тэмцээний тоглолтуудын хамгийн өндөр үзүүлэлт байна. Харин А хэсгийн удаах тоглолт Швейцар болон Туркийн багуудын хооронд боллоо.

Швейцарын шигшээ багаас Харрис Сеферович 6 дахь, Шакири 26,68 дахь минутад гоол оруулсан бол Туркийн шигшээ багаас Ирфан Кахвечи 62 дахь минутад гоол оруулсан. Швейцарын шигшээ баг хожиж Уэльсийн шигшээ багийн хамт А хэсэгт дөрвөн оноотой бичигдсэн ч гоолын зөрүүгээр шөвгийн 16-ийн шатанд шалгарч чадсангүй.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.