Филиппины Ерөнхийлөгч вакцинд хамрагдахаас татгалзсан иргэдийг шоронд хорино хэмээн сүрдүүлж байна

Twitter Print
2021 оны 06-р сар 22-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусын эсрэг вакцинд хамрагдахаас татгалзсан иргэдийг шоронд хорино хэмээн сүрдүүлжээ.

Филиппин нь коронавирусын халдварын тархалтаар Азид дээгүүр бичигдэж байгаа ба коронавирусын цар тахал эхэлснээс хойш тус улсад халдвар авсан 1.3 сая тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 23 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.

Тэрээр нийслэл Манила хотод коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн тоо цөөн байгаа талаар, "Та нар өөрсдөө сонго, нэг бол вакцинд хамрагд үгүй бол шоронд ор. Намайг битгий буруу ойлгоорой. Филиппинчүүд засгийн газрынхаа заавар зөвлөмжийг дагахгүй байгаад бухимдаад байна" гэжээ.

Нөгөө талаас эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд иргэдийг коронавирусын эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч иргэд вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэдгийг онцолж байгаа билээ. 6-р сарын 20-ны байдлаар Филиппинд 2.1 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ.

Филиппины засгийн газрын зүгээс энэ ондоо багтан 110 сая хүн амынхаа 70 саяыг вакцинд бүрэн хамруулах зорилт тавиад байгаа ч коронавирусын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай явагдсаар байна.

Түүнээс гадна коронавирусын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ нь шүүмжлэлд өртөөд буй Ерөнхийлөгч Родриго Дутерте сургуулиудыг нээхгүй байх шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/philippines

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.