Дүрэмт хувцас аваагүй сурагчид энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөнө

Twitter Print
2013 оны 11-р сар 09-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ сарын 1-8-нд 700 гаруй санал, хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. 

Үүний 50 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол, халамж үйлчилгээ, нийслэлийн асуудал гэнэ.

Боловсролын салбарын гол асуудал нь сурагчдын дүрэмт хувцас. Дүрэмт хувцас аваагүй байгаа сурагчдын хувьд энэ хичээлийн жилд хуучин хувцсаа өмсөж болно гэсэн мэдээллийг БШУЯ өгчээ.

Эрүүл мэндийн салбарын хувьд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд эсэргүүцэл зарлаж байгааг яаралтай шийдэхгүй бол өвчтэй хүмүүс хохирч байгаа талаар “11 11” төвд хэлжээ. Тус төвийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэр гарсан гэсэн хариуг Эрүүл мэндийн яам өгсөн байна. Мөн эмч ажилтнуудын ажлын хариуцлагагүй байдлын талаар гомдол шүүмжлэл ирүүлжээ.

Ирэх онд тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн санал нэлээд ирсэн байна. Хөдөлмөрийн яам “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр хийж байна. 2014 оны төсөв батлагдахаас өмнө шийдэгдэнэ” гэсэн хариу өгчээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.